Даатгалын салбарынхан Т.Аюурсайхан нарын өргөн барьсан хуулийг эсэргүүцлээ
Албан журмын даатгалын тухай хуулийг Т.Аюурсайхан гишүүн УИХ-д өргөн барьсан. Уг хуулийг уншаад цочирдлоо. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд албан журмын даатгалыг амжилттай хэрэгжүүлж байгаа. 5000 ажилтантай салбар. Гэтэл үндэслэлгүй мэдээлэл тарааж, даатгалыг улс авна гэсэн байна. Үүнийг шинээр хөгжөөд удаагүй байгаа даатгалын зах зээлийг хөгжүүлэх бус байхгүй болгох, булшлах хуулийн төсөл болсон байна гэж дүгнэж байна. Уг хуульд цөөхөн хэдэн асуудлыг үндэслэл болгож гаргасан байсан. Тухайн асуудлууд нь одоогийн даатгалын нөхцөл байдалд хэрэгждэггүй мэтээр мэдээлэл өгсөн байна.



















