Э.Цэндбаатарт Киргизстан улс иргэншлийн санал тавьжээ
Серби улсад зохион байгуулагдах Боксын ДАШТ удахгүй болно.Тэгвэл Киргизстан улсаас Э.Цэндбаатарыг ДАШТ-нд өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьжээ. Хэрэв саналыг хүлээн авбал тэмцээнээс өмнө иргэншил өгч, ДАШТ-ний 60 кг жинд оролцуулах гэнэ. Мөн түүнийг цалинжуулж, байр, унаагаар хангах санал тавьсан байна. Одоогоор МУГТ Э.Цэндбаатар уг саналд хариу өгөөгүй байна гэв.



















