Архангай аймгийн Урд тамирын гол олон жилийн дунджаас 80 см ахиу болжээ
Архангай аймгийн урд тамирын голын усны түвшин олон жилийн дунджаас 80 см-ээр ахиу, үерийн түвшинг 20-ээр давсан тухай тус аймгийн Ус цаг уур, орчин шинжилгээний төвөөс мэдээлжээ. Тиймээс ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.



















