ЭХЭМҮТ: Ээжүүдээ гэртээ бай
Коронавирусийн халдвар улам даамжирч, вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхэд, жирэмсэн эхчүүд ихээр өвдөх болсон.
Коронавирусийн халдвар улам даамжирч, вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхэд, жирэмсэн эхчүүд ихээр өвдөх болсон.
Ямартай ч коронавирусийн бодит нөхцөл байдал хүнд, өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо 3000 руу дөхөж, нас баралт ч 10-ыг давсан. Өдгөө 425 монгол хүн коронавирусийн халдвараар амь насаа алдаад байна. Тэдний амийг үл хүндэтгэж, баяр наадмаа хийж халдварыг улам хүндрүүлэх үү эсвэл нөхцөл байдалдаа захирагдах уу гэдгийг ирэх өдрүүдийн шийдвэр харуулна.
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар салхитай байна.
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдаж, Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулна.
Өдөрт батлагдаж байгаа тохиолдын дийлэнхийг 30-40 насныхан эзэлж байна. Онцын шаардлагагүй бол бага насны хүүхэд болон өндөр настан, жирэмсэн эхчүүдийг гэрээс гарахгүй байхыг шаардаж байна.
Өнөөдөр /2021.06.19/ Улаанбаатар хотод дархлаажуулалтын явуулын 7, суурин 23 цэгт 47 багийн 261 эмч, ажилтан ажиллаж, 6201 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 9.
Нийслэлийн ойгоос 2021 онд 4400 шоо метр мод бэлтгэн, иргэдийн түлээ болон хэрэглээний модны хэрэгцээг хангахаар төлөвлөжээ. Цэвэрлэгээний огтлол, ойн цэвэрлэгээг хийснээр ойн экологийн төлөв байдал сайжирч, түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Ойн цэвэрлэгээний огтлол болон ногоон бүсэд оршин суугч айл өрхийн гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн төсөвт 20 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн ойгоос мод бэлтгэж байгаад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болголоо.
Улаанбаатар хотноо 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдах Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын 3 дугаар хуралдааны бэлтгэл ажил хангах хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тус комиссын Монголын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2746 хүн халдвар авснаас 1876 нь нийслэлийн иргэн байгаа юм. Сүүлийн өдрүүдэд халдвар авах хүний тоо нэмэгдэж буй. Иймээс халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байгааг албаныхан онцолж байна.
Их дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл эхэлжээ. Ерөнхий боловсролын 12-р ангид суралцаж төгссөн сурагчид ямар мэргэжлээр суралцах, ямар сургуулийг сонгох талаараа гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж сууна. Хариуцлагатай сонголт. Өөрөөр хэлбэл, хоолоо олж идэх, амьдралынхаа хамгийн чухал шалгалт, сонголтыг хийх гэж байна. Гэтэл халдвараар өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж буй сурагчид шалгалт өгөх боломжгүй гэнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд ажилласан. Энэ үеэрээ Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр айлуудын нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыг эхлүүлсэн юм.
75 настан С.Цэвээн суулт хийж байна.
Засаг төр маань зөв чиглэл гаргаж, хүсэлтүүдийг хүлээн авч зөв шийдвэр гаргах байх аа. Бөхчүүд маань бэлтгэлдээ гарсан. Үндэсний их баяр наадмыг нэгэн зэрэг зохион байгуулах хүсэлт гаргаж байна. Монголын бөхийн холбоо, сур харваачдын холбоо, уяачдын холбооноос нэгдсэн уулзалт хийж, Үндэсний их баяр наадмыг улс, аймаг, сум бүрд нэгэн зэрэг зохион байгуулах эсвэл тодорхой хугацаагаар хойшлуулахыг хүсэж байгаа.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 9618 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Тухайлбал, 4046 нь Улаанбаатар хотод, 5,572 хүн орон нутагт хамрагдсан байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 903 859 хүн, хоёрдугаар тунд 1 684 287 хүн хамрагджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 411 болж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 2746 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 88 516 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1876 нь Улаанбаатар хотод, 860 нь орон нутагт, 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар, 7 зөөвөрлөгдсөн байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2505 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 61 725 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 411 болж байна.