Л.Баттөр: Нас барсан иргэдийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй байсан
Манай улс ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн Синофарм үйлдвэрийн вакциныг хэрэглэж байгаа. Тиймээс иргэд маань вакцины үр нөлөөнд эргэлзэх хэрэггүй. Нас барсан иргэдийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй. Маш цөөхөн тохиолдолд вакцины бүрэн тунгаа аваад халдварт өртөөд нас барсан. Энэ нь халдварын хүндрэл, нас баралтаас вакцин сэргийлж чадаж байгааг илэрхийлж байна. Нас барсан тохиолдлуудын ихэнх нь хавсарсан суурь өвчтэй байсан.Тиймээс вакцин халдвар, хүндрэлээс хамгаалж чадаж байна.


















