ВИДЕО: Уламжлалт анагаах ухааны судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс мэдээлэл хийж байна
ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны судлалын мэргэжлийн салбар зөвлөл халдварын үеийн эмчилгээтэй холбоотой тайлбар өгч байна.
ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны судлалын мэргэжлийн салбар зөвлөл халдварын үеийн эмчилгээтэй холбоотой тайлбар өгч байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Гавьяат багш цолыг ЕБС-ийн Төгсдэлгэрэх сургуулийн багш Ц.Уранчимэг, Дорноговь аймгийн I сургуулийн ахмад багш О.Чинлүү, Дундговь аймгийн Хулд сумын ЕБС-ийн багш Х.Эрхэмбаяр нарт хүртээлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 19 512 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 887 425 /91,3%/ хүн, хоёрдугаар тунд 1 621 046 /78,4%/ хүн хамрагджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 8 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 342 болж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 10653 сорьцод шинжилгээ хийснээс 1622 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 72 104 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1100 нь Улаанбаатар хотод, 491 нь орон нутагт, нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар, 30 нь зөөвөрлөгдсөн байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 684 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 56 253 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 8 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 342 болж байна.
БШУЯ төсвийн цахим шилжилт хийж байна. Нээлтийн арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцож байна.
Улсын баяр наадмын бэлтгэл ажлыг хангах шаардлагын хүрээнд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлыг 2021 оны 06-р сарын 12-ны өдөр буюу маргааш 11 цагаас Монгол бөхийн өргөөнд хуралдуулахаар болжээ. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан 33 км, үерийн суваг 97 км, тосох байгууламж зургаа, зам талбайн борооны ус зайлуулах шугам, сүлжээ 85 км, үзлэгийн 1486 худаг, шүүрт 2044 худаг, хөрсний ус зайлуулах шугам, сүлжээ 13.8 км байдаг.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 11-ний 22:03 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 270 иргэн ирж, “Тоёоко-Инн” зочид буудалд тусгаарлалаа.
Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, аятай тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүднээс 2021 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар шинээр 19 цэцэрлэгийн барилга, 11 ерөнхий боловсролын сургуулийн барилга, байгууламж, өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөн захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 12 , суурин 42 цэгт 99 багийн 525 эмч, ажилтан ажиллаж, 6589 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 836, II тунд 6115, нийт 6951 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.7 хувь буюу 959.773 нь I тунд, 86.8 хувь буюу 827.351 нь II тунд хамрагдаад байна.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газарт очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нас ахар болно хэмээжээ.
Уяачид, бөхчүүд зэрэг зарим хэсэг Ардын хувьсгалын 100 жил гэж хөөрцөглөн наадамдаа бэлдэж эхэлжээ. Нийслэлээс нутгийн наадам үзэхээр дээл хувцсаа зэхэж буй иргэд ч олон байна. Гэвч өнөөдрийн цаг үе наадамд бус эрүүл мэнддээ анхаарахыг илүүтэй сануулж байгаа. Өнөөдөр зуны дунд сарын шинийн нэгэн. Хэдхэн хоногийн дараа нар буцлаа. Засгийн газрын дэвшүүлсэн “Ковидгүй зун” хэрэгжсэнгүй. Тиймээс наадамдаа бус ковидгүй намартаа бэлтгэх цаг иржээ.
Дэлхий даяар хүн амынхаа вакцинжуулж болох бүлгээ дархлаажуулж эхлэхээр тухайн бүлгийн хүн амд нь өвчлөл, хүндрэл нас баралт багасдаг. Тэгэхээр вакцинжуулаагүй хэсгээр вирус дамжиж байна. Зөвхөн коронавирус ч биш, хүүхдийн товлолын вакциныг дэлхий дахинаар хийдэг. Коронавирусийн эсрэг вакцин богино хугацаанд бүтээсэн шинэ вакцин учир болгоомжилж байсан.
Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг өнөөдрөөс зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Туул голд 2012 оноос хойш 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын ажилтай танилцлаа. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орох хугацаа нь ковидоос хамааралтайгаар хэд хэдэн удаа хойшилсон. Одоогийн байдлаар ажил 85.1 хувьтай яваа бөгөөд нээлтийг долдугаар сарын 4-нд хийж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Шуурхай удирдлагын төвийг 34 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ төв нь Буян-Ухаагийн үйл ажиллагааг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу шилжүүлэх аж. Нүүлгэн шилжүүлэх ажлыг зургадугаар сарын 15-наас эхэлнэ. Буянт-Ухаа дээр байгаа онгоцнуудыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд байрлуулах гэнэ. Эхний нислэгийг долдугаар сарын 4-ний 11:40 цагт Улаанбаатар-Токио чиглэлд хийхээр төлөвлөжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 10 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 334 болж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 10000 сорьцод шинжилгээ хийснээс 1460 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 70 482 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 955 нь Улаанбаатар хотод, 505 нь орон нутагт, байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 412 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 55 569 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 10 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 334 болж байна.