ЭМЯ: Халдварын 2188 шинэ тохиолдол илэрч, 10 хүн нас барлаа
Хуурай ханиалгах, хоолой өвдөх, амт үнэрээ алдах, толгой өвдөх, хамар битүүрэх, шингэн нус гоожих, 38+ хэм халуурах нь халдварын шинж тэмдэг юм. Коронавирусийн халдвар авсан нийт иргэдийн 30 хувь нь хүүхдүүд гэсэн эмзэглүүлсэн мэдээллийг ЭМЯ-наас хийж байна. Тиймээс хүүхдийнхээ дархлааг дэмжих хоол хүнс өгч, унтаж амруулахыг анхааруулж байна.

















