Одонгоо гардсан ээжүүдийн талархлын үг
Хорооноос залгаж, ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одон гардаж авах болсныг дуулгасан. Энэ сайхан өдөр төрийн тэргүүнээсээ одонгоо гардаж авч байгаадаа баяртай байна. Маш их догдолж, сандарсан. Ханьтайгаа ханилаад 15 жил болжээ. Манайх дөрвөн хүүхэдтэй. Том хүүхэд маань 12 настай. Энэ дашрамд, ээж, аав болон гэр бүлийнхэндээ маш баярлалаа. Хайртай шүү. Мөн дөрвөн хүүхдэдээ эрүүл саруул ээж аавдаа ирсэнд баярлалаа гэж хэлье. Амьдралд минь тохиосон дурсамжтай өдрүүдийн нэг байлаа.



















