Дархлаажуулалтыг 19 аймагт зохион байгуулж байна
Өчигдрийн байдлаар нийслэлд 38795, орон нутагт 20897 хүнийг вакцинд хамруулсан. Ингэснээр улсын хэмжээнд нийт 529911 хүнийг дархлаажуулжээ.
Өчигдрийн байдлаар нийслэлд 38795, орон нутагт 20897 хүнийг вакцинд хамруулсан. Ингэснээр улсын хэмжээнд нийт 529911 хүнийг дархлаажуулжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 554 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 12 780 боллоо.
Улаанбаатар хотод өчигдөр дархлаажуулалтын 73 цэгт 156 багийн 1279 эмч, ажилтан ажиллаж, 38813 иргэнийг вакцинжуулалтад хамруулж, нийт 452615 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Инженер технологийн дээд боловсрол төслийг БШУЯ хэрэгжүүлж, Жайка олон улсын байгууллага санхүүжүүлдэг.
Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 25 удаагийн түймэр гарч, нийт 19,1 га талбай өртсөн байна.
-Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг товчлон хүргэе.-
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 83 цэгт 1513 эмч, ажилтан ажиллана.
Иргэд хөл хорио хэзээнээс тогтоох, иргэдийн эдийн засгийг дэмжсэн ямар шийдэл гаргах бол гэсэн хүлээлттэй байгаа. Хурдан шийдэл олж, шийдвэр гаргахгүй бол эрүүл мэндийн салбар чинь элгээрээ хэвтэж байна, сайд нараа...
Ойрын 2 хоногт ихэнх нутгаар хур тунадас орохгүй цаг агаар тогтуун, дулаан байна.
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын 27.
Өдрийн 14:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан гурван байршил байна.
Өнөөдөр 11 цагийн орчимд цахилгааны үелзлээс болж, оч үсрэн нийслэлийн иргэдийн өмч болох "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ галын аюулд өртөх шахжээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид эхний нэгдүгээр улиралд ахуйн гал түймрийн 480 дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 292 иргэний амь нас, 28 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага12,6 хувиар буурсан дүнтэй байна.
Сүүлийн үед Олон Улсад TikTok сүлжээ ашиглан бусдыг амиа хорлохыг уриалсан, тодорхой үйлдэл хийлгэхээр даалгавар өгч, шаардах зэрэг зүй бус контентууд хуурамч хаягуудаар цацагдаж энэ үйлдэлд өсвөр насны хүүхэд болон залуучууд өртөж болзошгүй эрсдэл гарч байгаа аж.
Иргэдийн санамсар болгоомжгүй байдлын улмаас 25 удаа шар өвсний түймэр гарч, нийт 19.1 га талбай гал түймэрт өртсөн байна. Эдгээр дуудлагад Нийслэлийн Онцгой байдлын газрын дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай унтрааж ажилласан.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд иргэдээс нийт 396 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.41 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 53 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 35 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
ирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэж болох эсэх талаар судалгаа хийж байгаа. Судалгааны үр дүнг эцсийн байдлаар мэдээлээгүй.
Сүүлийн 24 цагт 50371 хүнийг вакцинжуулжээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт 466 946 хүнийг дархлаажуулсан байна. Улсын хэмжээнд хоёр сая гаруй хүнийг вакцинжуулахаар төлөвлөсөн.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 575 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 1226 боллоо.
Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хамтран ногоон бүсийн тодорхой чиглэлүүдэд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.