Б.Гантулга: Хаврын улиралд байгаль, цаг агаарын өөрчлөлтөөс хамаарч дархлаа муудаж болно
Хүн бол байгалийн амьтан. Тиймээс байгалийн өөрчлөлт, цаг уурын нөхцөл байдалд бие махбодын хувьд дасан зохицож амьдардаг. Хүйтний улиралд дасан зохицож өнгөрөөсөн бие махбодь цаг агаар дулаарч, нарны илч нэмэгдэх, өдөр уртсах зэргээс хамаарч ядарч, сульдаж нойрмоглох, нозоорох байдал ажиглагдаж болно. Мөн хүний идэвхтэй байх цаг уртасна гэсэн үг.



















