"Ковидгүй зуны төлөө вакциндаа хамрагдъя"
Өнөөдрийн байдлаар 346 мянга гаруй иргэн буюу насанд хүрсэн хүн амын 16 хув нь вакцинд хамрагдаад байгаа билээ. Өнөөдрөөс 18-49 насны иргэд харьяа газрууддаа вакцинжуулалтад хамрагдана. Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын 80 гаруй цэг өнөөдрөөс ажиллаж байна. халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдан дэлгэр зуныг ковидгүйгээр угтахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй юм. Их зохиолчийн хэлсэнчлэн "Эрүүл явбал улсын наадам үзнэ", бүгдээрээ.



















