ШУУД: Иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна
Коронавирусийн халдвартай нярай биетэй эмэгтэйг зүй бусаар тээвэрлэсэн зөрчлийг эсэргүүцэн үзэл, бодлоороо нэгдсэн иргэд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийж байна.
Коронавирусийн халдвартай нярай биетэй эмэгтэйг зүй бусаар тээвэрлэсэн зөрчлийг эсэргүүцэн үзэл, бодлоороо нэгдсэн иргэд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийж байна.
Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрхөд төрсөн эхийг халдвартай гэдгийг тодорхойлж, тусгаарлах өрөөнд оруулж хувцсыг нь өмсүүлж зөөвөрлөдөг дүрэм журмыг мөрдөхгүйгээр төрсөн эхэд гадуур хувцас өмсөхгүйгээр, хүүхдийг нимгэн өлгийтэй зөөвөрлөж тээвэрлэсэн асуудал гарлаа. Тухайн байгууллагын удирдлагууд болон эмнэлэгт ажиллаж байгаа бүх хүмүүс өвчтөнийг эмнэлэг хооронд хэрхэн шилжүүлэх бүхий л дүрэм журмыг зөрчиж ажилласан гэж үзэж байгаа.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1427 тээврийн хэрэгслээр 4331 зорчигч хот руу нэвтэрч, 1485 тээврийн хэрэгслээр 3718 зорчигч хотоос гарсан байна.
Иргэд маршрутын бус замаар хөдөлгөөнд оролцож, хулгайгаар орон нутаг руу авч явах, орж ирэх үйлдлийг удаа гаргаж байна.
Өчигдөр нэгдүгээр амаржих газар коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор ХӨСҮТ-рүү зөөх явцад алдаа дутагдал гарсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрч амаржсан ээж, үр хүүхэд, ар гэрийнхнээс нь уулчлалт гуйсан.
Иргэн А.Отгонбаатар дээрх үйл явдлыг Улсын Онцгой комиссын гишүүдийн хариуцлагагүй алдаа хэмээн үзэж, огцрохыг шаардаж буйгаа илэрхийлж Сүхбаатарын талбайд унтлагын хувцас, гэрийн шаахайтай жагслаа.
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 13313 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 32 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Өргөө амаржих газарт амаржсан эхийг ХӨСҮТ рүү хүргүүлэхдээ хүнлэг бус, хайхрамжгүй хандсан асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос Улсын Онцгой комисст шаардлага хүргүүлэхээр болжээ.
Үнэндээ тэр бүсгүйтэй хамт улсаараа итгэл нурж, улсаараа "гам алдчихлаа". Цаашид хэрхэх вэ, хэнд итгэж, юуг хүлээх вэ?
Улмаар нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийг 2021 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-ны өдрүүдэд дараах эмнэлэгүүдэд шилжүүлэн ажиллахаар болжээ.
Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын Билгийн тооллын 7. Буд гараг. Шийдэм одтой, зургаан цагаан мэнгэтэй, шар луу өдөр.
2021 оны 01 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Дархадын хотгор болон Идэр, Байдраг,голын хөндийгөөр 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, хэм уулархаг нутаг, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд коронавирусийн халдвар батлагджээ. Уг батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн байна.
Монгол Улсад дархлаажуулалтын хуулийн дагуу дархлаажуулалтын хөтөлбөрийг эртнээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 0-15 хүртэлх насны хүүхдийг 12 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор найман төрлийн вакцинаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг.
ЭМЯ-аас Короновируст халдварын цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нөөцийг зөв зохион байгуулж, ашиглах замаар хүний нөөцийг чадавхижуулах, бэлэн байдлыг хангах зорилготой PCR шинжилгээ хийх Үндэсний хэмжээний молекул биологийн лабораторийг УНТЭ-ийг түшиглэн байгуулж, өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 1 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 59 гомдол, мэдээллийг шалгав.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 1210 тээврийн хэрэгслээр 2812 зорчигч хот руу нэвтэрч, 1641 тээврийн хэрэгслээр 5671 зорчигч хотоос гарсан байна.
“Боловсролын салбарын хөрөнгө оруулалт ба тулгамдаж буй сорилт, шийдэл” уулзалт Хангарди ордонд боллоо. БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, Улсын Их хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар, П.Анужин, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.