Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.7 магнитутын хүчтэй давтан газар хөдлөлт мэдрэгдэв
Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд энэ сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдсэн. Тодруулбал Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болж газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотын иргэдэд ч мэдрэгдсэн.


















