Зарим аймгууд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав
УОК-ын шийдвэрээр нийслэл рүү орох хөдөлгөөнийг гурав хоног хязгаарлаж, хөл хорио тогтоогоод байгаа.
УОК-ын шийдвэрээр нийслэл рүү орох хөдөлгөөнийг гурав хоног хязгаарлаж, хөл хорио тогтоогоод байгаа.
Халдвартай жолоочийн нэгдүгээр хавьтлын 24 хүний шинжилгээний хариу гарлаа. Шинжилгээгээр хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн хоёр хүний хавьтлыг судалж байна.
Иргэн та халуурч, коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт яаран очихгүй байх. 119, 80086829 утсаар зөвлөгөө авахыг ЭМЯ-наас анхааруулан зөвлөж байна.
Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илэрсэн. Иймд албаныхан тухайн иргэний маршрутыг тогтоож, ойрын хавьтал 24 хүний шинжилгээнд хамруулж байгаа. Тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу эхнээсээ гарсан байна.
ХӨСҮТ-ийн таван давхраас хүн унаж нас баржээ.
Засгийн газрын хуралдаанаарр Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг боомтоор ачаа тээвэрлэхийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл зогсоох Улсын онцгой комиссын саналыг дэмжив.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Манай улсад сүүлийн хоёр хоногт 14 тохиолдол илэрлээ. Энэ бол нөхцөл байдал хүндэрч буйн илрэл. Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 382 болсон. Үүнээс 317 хүн эмчлэгдэж эдгэрсэн. ХӨСҮТ-д 61 хүн эмчлэгдэж байгаа. Дөрвөн хүн ОХУ-ын иргэн учраас өөрийн хүсэлтээр нутаг буцсан ч Монголд оношлогдсон тул батлагдсан тохиолдлын тоонд орж байна.
Улсын Онцгой комиссоос Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр албаныхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Ажил авсны дараа хотын иргэд дэндүү назгай байсан. Тиймээс максаа зүүж, гараа угаах хоёрдахь аяныг эрчимжүүлсэн. Иргэд маш тайван байх хэрэгтэй байна. Мөн хүнсний зохиомол хөөрөгдөл үүсгэж сандрах хэрэггүй. Бүх төрлийн хүнсний нөөцийг хангалттай бэлдчихсэн байгаа.
Шадар сайд Я.Содбаатар мэдээллийн эхэнд "Ковид-19" халдвартай нүүр тулах цаг ирсэн ч ард түмэндээ айж тэвдэхгүй, тайван байхыг уриалав.
Улсын Онцгой комиссоос Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Халдвартай иргэн арваннэгдүгээр сарын 6-ны өдөр "UB palace"-д "Хархан нүдэн" нэртэй нийтийн дуучны тоглолт үзсэн болохоыг маршрутад тусгажээ. Иймд тус тоглолтыг үзсэн хүмүүс халдвар авсан байх эрсдэл бий.
Улсын Онцгой Комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлэхээр боллоо.
Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Сөүл-Улаанбаатар чиглэлд 2020 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдөр тус тус үйлдэхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл явуулсан аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авахыг анхааруулав.
Донорын талаарх мэдээллийг анх хэвлэлээс авч байлаа. Би хэзээ нэгэн цагт нас барна. Нас барсныхаа дараа ч гэсэн хэн нэгэнд тус болох юмсан гэж бодсон учраас донорын талаар судалж эхэлсэн. Донорын тухай судалж байхдаа анагаахын багш мөн эмчээс асуусан юм. Тэд нэгдүгээр эмнэлэгт донорын газар байдаг гэж зөвлөсөн. Зөвлөсний дагуу нэгдүгээр эмнэлэг дээр иртэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийг зааж өгсөн. Ингээд ЭМХТ-д ирж мэдээллээ авч, ярилцаад шийдвэрээ гаргасан. Донор болох шийдвэрээ гэр бүлийнхэндээ хэлэхэд “Та юуг зөв гэж бодож байна. Түүнийгээ л хийгээрэй” гэж хэлсэн.
Шинэ коронавирусын тархалт дэгдэлтээс сэргийлж, Эрүүл мэндийн яамнаас гаргасан гэр болон ажлын өрөө оффистоо ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх тухай мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсад дотоодод "Ковид-19" халдвар тархсантай холбогдуулан Улаанбаатар хотод гурав хоногийн хөл хорио тогтоогоод байна.
Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч 21 хоног тусгаарлагдаар гарснаас дөрөв хоногийн дараа "Ковид-19"-ийн халдвар илэрчээ. Иймд Улаанбаатар хотод гурав хоногийн хөл хорио тогтоогоод байна.
Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь тун чухал юм.