О.Дашпагам: Эрсдэлт бүлгийнхнийг томуугийн вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулна
Нийслэлд 6 сартайгаас 9 насны хүүхдүүд, аймгийн төвийн 2-5 насны хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулж байгаа. Мөн эрсдэл бүлэг болох 65 болон түүнээс дээш насныхан, амьсгалын замын болон бусад архаг суурь өвчтэй, жирэмсэн эмэгтэй, эмч эмнэлгийн ажилчид үнэ төлбөргүйгээр харьяа сум дүүргийнхээ эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын түр цэгүүд дээр дархлаажуулалтад хамрагдана.


















