Улаанбаатарт бороо орно
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороо орж, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороо орж, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 7. Ангараг гараг. Хонгорцог одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай болон Орон нутгийн зээллэг хийх тухай асуудлыг танилцууллаа.
Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Өвөрхангай аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Үүний зэрэгцээ зөвлөгөөнд оролцохоор ирсэн 21 аймгийн салбарын удирдах ажилтнууд болон Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Өмнөх тусгаарлалтаас суларсан байруудад л дарааллын дагуу дараагийн тусгай үүргийн нислэгийн зорчигчдыг хүлээн авдаг учир “Энэ зочид буудалд тусгаарлагдахгүй, өөр газар байрлана” гэх боломжгүйг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.
УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 07.55 цагт хөөрлөө. Тусгай үүргийн онгоц өнөөдөр орой 19:15 цагт эх орондоо газардах хуваарьтай.
Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Өвөрхангай аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнөөр газар зохион байгуулалт, хаягжуулалт, барилга угсралт, зураг төсөл, төсөв, үнэ бүрдэл болон сумын даамал зэрэг тулгамдаж байгаа асуудлаар БХБЯ, ГЗБГЗЗГ, БХТөв, аймаг орон нутгийн удирдлага холбогдох албан хаагчид, зөвлөгөөнд оролцогчдын дунд санал солилцож, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 21 аймгийн салбарын удирдах ажилтнууд оролцож тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүүлж шийдвэрлэх санал солилцов.
Улсын хэмжээнд 51 дотуур байранд 12 мянга гаруй оюутан хүлээн авах бэлтгэл хангагдсан. Үүнээс нийслэлд 38 дотуур байранд 11 мянга гаруй оюутан. Орон нутагт 13 дотуур байранд мянга гаруй оюутан хүлээн авна. Дотуур байранд амьдрах оюутнуудыг аравдугаар сарын 01-05-ны өдрүүдэд хүлээж авна гэлээ.
ГХЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 399 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны болон техникийн ажиллагааны сургалтыг зохион байгууллаа.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 6. Сумъяа гараг. Салхины эх одтой, хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр.
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Баянгол дүүргээс нийт 622 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 22, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 600 ээжид тус тус хүртээв. Эдгээр ээжүүдийн дотор хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлж, зургаан хүүхэд өсгөж байгаа Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Эрдэнэчимэгийн Одонцэцэг байгаа юм.
Манай улсын хувьд өчигдөр (2020.8.22) 267 хүн ажиглалтаас гарч, 278 хүн шинээр ажиглалтад орж, одоогоор 3228 хүн тусгаарлах ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 54 хүний гурвынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаа. Эдгээр хүний найм нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 546 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Өвөрхангай аймагт болж байна. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар зөвлөгөөнийг нээж үг хэллээ.
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор эхлүүлэх арга хэмжээ авах тухай Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 227 дугаар тогтоолын биелэлтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд ИНЕГ, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн хамтарсан ээлжит 26 дугаар уулзалт, хурал ИНЕГ-т боллоо.