УИХ-ын чуулган хуралдаж байна
УИХ-ын чуулган хуралдаж байна.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, сургалт, дадлага, тэмцээн уралдаан зохион байгуулах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор байгуулсан “Сургалт, биеийн тамирын цогцолбор”-ын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж галлагааны улирал айсуй. Засгийн газрын шийдвэрийн дагу өнгөрсөн жилээс түүхий нүүрснээс татгалзаж сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ түлшний буруу хэрэглээ, пийшин зуухны буруу галлагааны улмаас 15 халуун амь хорвоог орхисон гашуун сургамж бидэнд үлдсэн. Тэгвэл ирэх өвлийг хүний амь нас, эрүүл мэндийн хохиролгүйгээр хэрхэн даван туулах вэ? Өвөлд бид бэлэн үү?
Цэцэрлэгт хүүхдээ өгөх үйлчилгээг хааж байгаа бол сонголт өгөх ёстой учраас хүүхэд харах үйлчилгээг санхүүжилтээр хангаж, эцэг эхчүүд хүсвэл хүүхдээ хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжийг бий болгох хэрэгтэй.
БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос зарлаж буй “Яндангаа хөөлье” аяны талаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.
Дэлхий дахинаа "Ковид-19" цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар нийт 828 мянган хүн нас барж, өвчлөл авсан 17 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гараад байна. Өвчлөл намжих биш нэмэгдэх хандлагатай байна гэж ДЭМБ-ын ерөнхий захирал дүгнэжээ. Иймд улс, орнууд эрсдэлийн үнэлгээнд суурилан хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр ажиллах шаардлагатай байгааг дахин анхааруулсан байна.
Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19" цар тахлын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралд Шадар сайд Я.Содбаатар, НЗД-ын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар оролцож байгаа бөгөөд ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах төвд Газар хөдлөлтийн бэлэн байдлын байнгын ажиллагаа болон тулгарсан эрсдэлийн үед хангамж хүрэлцээ хэр байгаатай танилцлаа.
Түгжрэл дундаас унаа баригдахгүй бараг нэг мөч хүлээв. Зүсэр бороо балрах шинжгүй нь норсон ч яахав эртхэн харих минь гээд Гандантэгчинлэн хийдийг зүглэн алхав. Гандангийн архан талд алхаж явтал чангаар хөгжим яваад эхэллээ. Бороо түр зогсох зуур тоглолтоо хийх гэсэн бололтой намжихтай зэрэгцэн ая эгшиглэж байна. “Аан энд “Соёлын цаг”-тай юм байна” хальт сонирхоод өнгөрье гэж бодон очихоор боллоо. Хавь ойр яваа хүмүүс алхаагаа түргэсгээд миний чиглэсэн зүг гэлдрээд байх шиг.
Баянхонгор аймгийн төвөөс зүүн хойд зүгт, 60 километрын зайтай “Шаргалжуут”-ын рашаан сувилалыг монголчууд андахгүй. Анх, 1690 оны үед Өндөр гэгээн Занабазар, Ламын гэгээн Лувсанданзанжанцан нарын хутагт хувилгаадуд уг рашаан дээр судалгаа хийж, хүн ардыг эмчилж ирсэн эртний түүхтэй. “Шаргалжуут”-ын халуун рашаан нь анагааж эмчлэх чанар, эмнэлзүйн ач холбогдол, байгалийн өвөрмөц тогтолцоо, байгалийн жамаар ундран гарах хэмжээгээрээ дэлхийд хосгүйд тооцогддог. Харамсалтай нь, эртний түүхтэй энэхүү рашаан сувилал өнөөдөр ЦААЗЫН ТАВЦАН дээр иржээ.
Цаг уурын байгууллагаас есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна.
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн хамт олон байгууллагын гадна дулааны шугамыг солих ажлыг гүйцэтгэж байна.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан энэ амралтын өдрөөр автомашины улсын дугаарыг тэгш сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарчээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан НОК-ын дэргэдэх Түр зөвлөлийг хуралдуулж, мэргэжлийн байгууллагуудаас санал авч үе шаттай нээгдэх цахим тоглоомын газруудад тавигдах шалгуур шаардлагуудыг тодорхой гаргахыг хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгалаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын 06 дугаар сарын 30-ны өдрийн А/930 дугаар захирамжид өөрчлөлт оруулах үүргийг НЗДТГ-ын дарга Ц.Уртнасанд үүрэг болгов. Үе шаттай нээгдсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангахыг шаардсан бичиг илгээж, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд мөн даалгалаа.
Иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг харгалзан Улсын онцгой комиссын шийдвэрээр маргааш буюу 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр БНСУ-ын Сөүл хот руу захиалгат нислэг үйлдэж, 16 улсын 100 иргэнийг авчрахаар болжээ.
Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.
Монгол Улсын Шадар Сайдын баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай Боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Өмнөговь аймгийн Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос Цагаан хад хүртэл хийж буй нүүрсний Уртын тээврийн үнэ тарифыг тээврийн зайтай дүйцүүлэн шударгаар авах шаардлага бүхий “80+ аян” тэмцэл нийтдээ 14 сар үргэлжилж байгаа юм. Уртын тээвэрт жишиг тариф барих ба хэт бага цавчаа хулгай орсон 1тонн/ 55/65 юанийн гэрээг зогсоож 80+ юань жишиг тарифт хүргэхээр 2500 тээвэрчид гарын үсгээрээ нэгдэн улмаар тодорхой шийдэл гаргахгүй байгаа учир Тавантолгой чиглэлийн 500 тээвэрчид төлөөлөн 2020.08.19 ний өдрөөс эхлэн ЭТТ уурхайгаас нүүрс татах замын 3 км хэсэгт хаалт хийн зогсолт хийж эхэлжээ.
Нийт 125 аж, ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт явуулж, 136 зөрчил дутагдлыг илрүүлж, газар дээр нь 18 зөрчлийг арилгуулжээ.