Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3100 гаруй иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3100 гаруй иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 19.437 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.
Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна.
Хумхаагийн нэг тохиолдол гарч батлагдсан. Мөн галзуугийн эрсдэлд өртөх тохиолдол буурахгүй байна.
Нийслэлийн улсын төсөвт тодотгол хийх шаардлагатай гэдгийг онцолж байлаа.
Дэлхий даяар тархаад буй шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд манай улс нэлээдгүй олон сарыг хорио цээрийн дэглэмд өнгөрүүлсэн билээ. Тэгвэл Улсын онцгой комиссоос 9 дүгээр сарын нэгний өдрөөс Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг эхлүүлэх шийдвэр гаргасан. Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө долоо ч хүрэхгүй хоног үлдээд буй энэ үеэр нийслэлийн зах худалдааны төвүүдийн ачаалал нэмэгддэг. Энэ удаагийн сурвалжлагаар жилээс жилд хөл хөдөлгөөн ихтэй байдаг Нарантуул захыг зорилоо.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 553 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 552 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэн нь энэ сарын 22-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 35 настай эрэгтэй хүн байгаа.
БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт ажиллаж амьдардаг манай улсын найман иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол найман хүн гэрийн тусгаарлалтад байна. Монгол иргэдийн биеийн байдал дунд зэрэг байна.
Самрын их ургацын жил тохиож, Ойн тухай хуулиар үйлдвэрлэл болон ахуйн зориулалтаар самар түүх боломж хушин ойтой 10 аймгийн наймд бий болсон тухай Ойн хөгжлийн төв мэдэгдлээ. Ингэснээр энэ 9-р сарын 10-наас ирэх жилийн 3-р сарын 15 хүртэл иргэд, аж ахуйн нэгж самар бэлтгэх боломжтой болж байна.
Нийслэлийн нутаг захиргааны 6000 гаруй ажилчид өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах үүднээс гэр хорооллын айлуудаар явж угаарын хий мэдрэгч, галлагааны заавар зөвлөгөө өгсөөр байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Газар зүйн мэдээллийн систем”-ийн сургалтыг зохион байгууллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр сурагчдыг хүлээж авах хугацаа өнгөрсөн жилүүдийнхтэй ижил байна. Өөрөөр хэлбэл есдүгээр сарын 01-нд хичээл эхлэхтэй зэрэгцээд сурагчдаа хүлээж авна гэсэн үг.
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:05 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Цэцэрлэгт бүртгэгдсэн хүүхдүүд шинжилгээнд хамрагдах ёстой бөгөөд харьяа дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд шинжилгээгээ өгөх юм байна. Тэднээс шээс болон цагаан хорхойн шинжилгээ авах бөгөөд нийтдээ шинжилгээний зардал 5000 төгрөг. Харин багш ажилчдын өгөх шинжилгээний зардал хүний 20,000 төгрөг. Бүртгэл энэ сарын 3-28-ныг хүртэл явагдаж байна
Covid-19 халдварын талаарх ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-д зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлын талаар лхагва гариг бүр дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг билээ.
Сэтгүүлчид "Хэвлэлийн цэг" нэртэй газраас өөр байршилд мэдээлэл авах боломжгүй байдлыг өөрчилж, УИХ, Засгийн газрын гишүүдээс шаардлагатай тохиолдолд хэрэгцээтэй мэдээллээ тодруулж, сурвалжлах боломжийг хангаж өгөхийг шаардсан шаардлагаа Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар нарт гардуулж өглөө.
Улсын драмын эрдмийн театрын урд талбайд нөлөөллийн аян болох “Соёлын цаг” хөтөлбөрийн ажил явагдаж байна. Нийслэлийн иргэдэд соёлын тоглолтуудыг үнэ төлбөргүй гадна талбайд 10 сарын 26 хүртэл нийт хоёр сарын хугацаатай явуулах юм. Үүний зорилго нь иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх, танин мэдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын ажлыг сурталчлах юм.
АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески энэ сарын 25-28-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна.Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийлээ.