Албаны хэрэгцээнд зориулан хүнсний ногоо тариалж байна
Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор, ахлах ахлагч С.Уранчимэгийн санаачилгаар ангийнхаа талбайд алба хаагчдын хэрэгцээнд зориулан хүнсний нарийн ногоо тариалах ажлыг өнгөрөгч тавдугаар сараас эхлүүлжээ.



















