Цэргийнхэн үер буусан газруудад ажиллаж, иргэдэд тусалж байна
Төв аймгийн нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр орсон усархаг аадар бороо нэлээдгүй хор хохирол учруулжээ.
Төв аймгийн нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр орсон усархаг аадар бороо нэлээдгүй хор хохирол учруулжээ.
Дэлхий дахинаа COVID-19 халдвараар 9 сая хүн өвчилж, 473 мянган хүн эндсэн байна. Мөн 4.9 сая хүн эдгэрч 3.7 сая хүн энэ өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт дэлхий дахинаа өвчний улмаас гурван мянга гаруй хүн амь насаа алджээ.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.23/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцож мэдээлэл өгөв.
Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн энэ сарын 23-25-ны хооронд нийт гурван өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно.Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 23. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 2. Ангараг гараг. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн орнууддаа энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг уриалсан байдаг.
Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Ус сувгийн удирдах газрын даргын хамтран баталсан “Галын автомашиныг усаар хангах зориулалттай галын далд усны цэг / гидрант/-т хяналт шалгалт хийж судалгаа гаргах” нэгдсэн удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтыг энэ сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрснийг түргэн шуурхай арга хэмжээ авч, аюулгүй болгосон тул Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам, замын байгууламжийг нээлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн маргааш өдрөөс нийт гурван өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно.
Нийслэлд үйлдвэр, үйлчилгээний газруудаа үе шаттайгаар нээж эхэлж байгаа. Хөл хориог энэ сарын 30 хүртэл сунгасан. Өнөөдрөөс эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байна. Нийт 11 номын сан, 12 музей үйл ажиллагаа нээж байгаа. Мөн бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явуулах талаар судалгаа явуулж, нээх бэлтгэлийг хангаж байна.
Өчигдөр буюу 06 дугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын Улаанбаатар талаас 21.4, 24.1, 24.7, 26.2, 28, 28.3 дахь км-т замын хөвөө, шуудуу, хоолой, торон хашаа эвдэрч, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 100-180 км-т 14 хэсэг газар үерийн ус замын хөвөөг угаасан, 132-150 дахь км-т замын зорчих хэсэг эвдэрсэн.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 359 хүнд шинжилгээ хийлээ. 352 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин долоон хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан 2020 оны 6 сарын 22-ны өдрийн 09.00 цагт товлогдсон.
2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-69.0 мм бороо орсны улмаас Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үер бууж, үерийн улмаас айлууд болон автозам усанд автаж, иргэд усанд боогдсон дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллалаа. Үерийн улмаас 2 хүн амь насаа алдаж, 4400 орчим мал хорогдож, 381 айл үерт автаж, 19 гэр үерт урсаж, 83 хашаа нурсан байна.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалтад ашиглах сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг шалган турших ажлыг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагаас орон даяар шалгах ажил хийгдсэн.
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын азтанууд өчигдөр /2020.06.21/ тодорлоо.
Тус улс руу анх удаа үйлдэж буй энэхүү түүхэн нислэгээр Монгол Улсын зүгээс коронавирусийн хамгаалах хувцас хэрэглэлийг АНУ-д хүргэж, иргэдээ эх орондоо авчрах юм.
Тиймээс тодорхойгүй хугацаагаар энэ чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн хаагаад байна. Засварын бригадууд үзлэг шалгалт хийн сэргээн засварлах ажил эхэлжээ.