Хаврын тариалалтад баримтлах агро зөвлөмж
Манай орон өндөр уул нурууд, өргөн уудам хээр тал хосолсон нутагтай болохоор газар тариалангийн бүсүүд нь хөрс, уур амьсгалын нөхцөлөөр эрс ялгаатайгаар барахгүй бүс дотроо цаг агаарын нөхцөл жил жилд харилцан адилгүй байдагаараа онцлогтой. Энэ зөвлөмжид тулгуурлан тухайн орон нутаг, нугын хэмжээнд талбай бүрээр нарийвчилсан агро зөвлөмж боловсруулж мөрдөж ажиллавал зохино.

















