Гэр бүрэхэд сайн
Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 25.
Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 25.
Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зудын үнэлгээг хийлээ.
“Улаанбаатар смарт карт” компани нь сар бүр “Ёндоотой карт” урамшуулалт хөтөлбөрийг санаачлан зохион байгуулахаар болжээ.
Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагад хийгдсэн бүтээн байгуулалтууд, шат дараатай төлөвлөгөөт ажлуудын талаар ЦЕГ-ын Санхүү,аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэнтэй ярилцлаа.
"Улаанбаатар смарт карт" компанийн зүгээс тогтмол U money картаа уншуулан автобусаар зорчдог иргэдээ урамшуулах зорилгоор нийтийн тээврээр зорчигч иргэдийн дунд "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулж азтан шалгаруулахаар болжээ.
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 12-14 хэм хүйтэн байна.
Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 22.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим ажлын танилцуулгыг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хүргэлээ.
Үйлдвэрчний Эв Нэгдэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ.
Засгийн газрын 2012 оны 53 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны хаврын хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нийлүүлэх ажлыг ХХААХҮЯ арилжааны банкаар дамжуулан аж ахуйн нэгжид зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, шаардагдах зээлийн хүүгийн зардлыг сайдын багцад тусгаж, зохион байгуулж байгаа аж.
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.
Олон Улсын Спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны Спортын сэтгүүлзүйн шилдгүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards”-д монгол зурагчны бүтээл шилдэг гуравт багтжээ.
Агаарын дүүжин тээврийн төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал-3, 4-р хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам буюу Cable car барихаар төлөвлөжээ.
Одоогоос 51 жилийн өмнө нохойд бөөрний аутотрансплантаци хийж бөөрний шилжүүлэн суулгах мэс заслын шанг татсан монгол эмч нар өнөөдөр бөөр шилжүүлэн суулгах 201 дэх мэс заслыг амжилттай гүйцэтгээд байна.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 21. Бархасвадь гараг. Тугчин одтой, долоон улаан мэнгэтэй шар морь өдөр.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.
Монгол улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь 1981 оноос эхлэн эрхэлсэн ажил мэргэжилдээ амжилт үзүүлж, эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол бүхий гавъяа байгуулсан эрхэм хүндтэй хүмүүсийнхээ алдрыг, хийж бүтээсэн үйлстэй нь “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т алдаршуулан тэмдэглэдэг уламжлал бий болгоод өдгөө 23 эрхэм хүний алдрыг мөнхлөөд байгаа юм.
Нийслэлчүүд жилдээ 900 мянгаас 1,1 сая тонн хог хаягдал гаргаж, түүнийг 306 машинаар тээвэрлэн, 29 үйлдвэрт боловсруулж байна. Гэвч хог ачилтын машинуудын эвдрэл их, боловсруулах үйлдвэрүүдийн гүйцэтгэл хангалтгүй, хяналт сул байдаг тул нийслэлчүүдийн хувьд хог хаягдал толгойны өвчин болж байна. Иймд хог хаягдлын цогц менежменттэй болохоор дээрх журмыг боловсруулжээ. Журмын төсөлд томоохон сүлжээ дэлгүүрүүд гаднаа хог хаягдлыг ангилан хаях цэгтэй байх, цас мөсийг цуглуулсан даруйд ачихыг хугацаатай болгох гэх мэтийг тусгажээ. Мөн төсөлд хог хаягдлыг гараар цэвэрлэх,үйл ажиллагааг бууруулж, хүний тоог цөөлөхөөр тусгаж өгчээ.
"Сант марал" байгууллагаас 2019 онд явуулсан судалгаагаар иргэдийн дунд тулгамдаад буй гурван асуудалд ажилгүйдэл, амжиргаа, боловсрол гурав багтжээ. Иймд боловсролын салбарт санаа зовниж явдаг эрдэмтэн, мэргэд, эдийн засагч, эцэг эхчүүд болон сэтгүүлчид нэгдэн "Боловролын реформ" хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Энэ талаар тус хөдөлгөөний зүгээс өнөөдөр /2020.01.15/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Уламжлалт зуухандаа сайжруулсан түлшээ хэрэглэж хэвшсэн хойно найман халуун амь нүүрс төрөгчийн дутуу ислийг мэдэрч чадаагүйн улмаас хорвоог орхисны дараа удтал яригдсаны эцэст иргэдийн гарт хүрч буй энэ төхөөрөмжийг гэр хорооллынхон нэг хэсэг нь сайжааж хүлээж авч буй бол нөгөө хэсэг нь асаах ч үгүй авдар дээрээ тавьчихаж байгаа харагдана.