Гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын ажил үргэлжилж байна. Гүүрэн гарцын эхний хэсгийг өнөөдөр 10.00 цагт нээнэ. Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн газраас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөнийг нээнэ гэсэн үг юм.


















