Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ
Яармагийн гүүрийн ногоон байгууламж, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас хийж эхэлсэн. Тус авто замын өнгөн хучилтын ажлыг эхлүүлж тавдугаар сарын 05-наас тавдугаар сарын 23 хүртэл Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаагаад байсан. Тэгвэл өнөөдрөөс /2019.05.22/ хэсэгчлэн хаасан замын хөдөлгөөнийг нээлээ.


















