Энэ онд 300 ортой төрөх эмнэлэг ашиглалтад орно
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил өнөөдөр 80 хувьтай явагдаж байна. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр 300 ортой төрөх эмнэлгийн барилгын явц байдалтай танилцлаа.



















