Токио-2020: Сайед Моллай олимпын МӨНГӨН медаль хүртлээ
Токио-2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн 81 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Сайед Моллай МӨНГӨН медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөө Риогийн олимпын хүрэл медальт, 2015 оны дэлхийн аварга Японы Таканори Нагасэд ялагдаж, мөнгөн медалийн эзэн болов.
















