МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх саналаа өгчээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт улс орон даяар эхэлсэн. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай МАН, АН, ХҮН-ын нэр дэвшигчид өрсөлдөж байгаа. Тэгвэл МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр 07.30 цагт Баянзүрх дүүргийн 48-р сургуульд саналаа өгчээ.


















