Монголын баг шилдэг наймд багтлаа
3х3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС Энержи” баг FIBA-гийн Их Дуулгын B хэсэгт Чехийн “Хумполец” багийг 20:15-аар хожиж, Сербийн “Нови Сад” багт 6:21 оноогоор хожигджээ.
3х3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС Энержи” баг FIBA-гийн Их Дуулгын B хэсэгт Чехийн “Хумполец” багийг 20:15-аар хожиж, Сербийн “Нови Сад” багт 6:21 оноогоор хожигджээ.
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй тэргүүтэй МТрХ-ны төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзжээ.
Анх 1921 оны долдугаар сард Ардын засгийн анхны наадам буюу "Бүх цэргийн наадам"-д их жанжин Д.Сүхбаатар сурын харваанд 20 сумнаас 20 онож "өсөх идэр мэргэн" цол хүртсэн бол тэр цагаас 99 жилийн дараа Л.Одсайхан Сүхбаатар аймгаас улсын мэргэн цол хүртсэн анхны эмэгтэй харваач болжээ. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, 4-р сургуулийн биеийн тамирын багш, спортын мастер Л.Одсайхан 2020 оны Үндэсний их баяр наадамд 40 сумнаас 36 онож түрүүлсэн билээ.
“Токио-2020” олимпийн наадам хойшилсноор олимпийн бамбарын аялал дөрөвдүгээр сараас хойш түр зогсоод байлаа.
Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээний банцүкэг өнөөдөр зарлалаа. Есдүгээр сарын 13-ны ням гаригт эхлэх башёд Монголын 20 хүчтэн барилдах ба дээд зиндаанд зүүн, баруун жигүүрийн хоёр аваргаараа (Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд) манлайлуулсан долоон бөх барилдана.
Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шэйх Салман Бин Халифагийн шууд дэмжлэгтэйгээр нийслэлийн 79-р сургуулийн талбайг шинэчлэх ажил амжилттай хэрэгжиж, өчигдөр талбайн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Монгол Улсын баг нэгдсэн чансаагаар дэлхийд 7-р байранд, “Улаанбаатар ММС Энержи” баг 13 дугаарт байгаа бол тамирчид маань хувийн рейтингээр дэлхийд 46-73 дугаар байранд явна. Тамирчид маань FIBA-гийн журмын дагуу тэмцээний үеэр хүмүүстэй уулзахгүй, гар барьж тэврэлдэхгүй, байнга амны хаалт хэрэглэж байгаа гэнэ.
Олон улсын жүдо бөхийн холбоо нэгэн баяртай мэдээ дуулгаж, "IJF WORLD JUDO TOUR" тун удахгүй эхлэх гэж байгааг уламжиллаа.
Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны плэй-оффын хоёрдугаар шатанд өрсөлдөх таван багийн нэр тодорчээ. Дорнод бүсийн дөрвөн багийн нэр дөрвүүлээ тодорхой болсон бол Өрнөд бүсээс зөвхөн “Лос-Анжелес Лейкерс” эрхээ аваад байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 11-р тойргийн тоглолт долоо хоногийн дундуур явагдлаа.
Бие биенээ үгүйсгэн хэдэн жилийн турш тэмцэлдсэн хоёр холбооны Цэцдийн зөвлөлийн дарга болох дархан аварга Г.Өсөхбаяр, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар ийм шийдвэрийг гаргахаар зөвшилцөн гарын үсгээ зурсан ажээ.
МҮОХ-ны удирдлагууд өчигдөр Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороонд зочилж санал бодлоо солилцлоо. Уулзалтанд МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр болон албаны бусад төлөөлөл оролцов.
Азийн боксын холбоо (ASBC)-ны удирдах зөвлөл саяхан онлайнаар хуралдаж Энэтхэг улсад зохион байгуулахаар төлөвлөсөн Азийн АШТ-ийг 2021 онд болгохоор хойшлуулав.
Монголын хөлбөмбөгийн холбоо болон Унгарын алдарт “Пушкаш” академийн хамтын ажиллагааны хүрээнд Европийн топ академид суралцсан арван Монгол хүүхдийн анхдагч нь Г.Ганбаяр билээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Унгарын дэд лигийн “Активал Чаквар” багтай нэгдэж гоол оруулаад байсан.
Үндэсний шигшээ багийн гишүүн, залуу хөлбөмбөгчин Ганболдын Ганбаяр Монголын хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, хөгшин Европийн лигийн албан ёсны тоглолтонд монгол хүн мэргэжлийн тамирчны хувиар анх удаа гоол хийлээ.
Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жинд Дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулаанд оноогоор ялагдсан Н.Төгсцогт ирэх есдүгээр сарын 19-нд Мексикийн Эдуардо Рамирестай “ title eliminator” статустай (хэн ялсан нь цаашаа дэлхийн аварга цолын төлөө тулалдах эрхтэй болно гэсэн үг) “ Mohegan Sun Arena” ордонд тулалдахаар болоод байна.
Аав, ээж хоёр маань улсын баяр наадмын барилдааныг хөдөө гэртээ зурагтаар үзсэн. Начин цол хүртчихээд аавтайгаа ярихад “Хүүдээ баяр хүргэе” гэж хэлээд уйлсан. Аав, ээж хоёрыгоо бага ч гэсэн баярлуулж байгаадаа баяртай байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лигийн 10-р тойргийн тоглолт амралтын өдрүүдэд явагдаж, лигийг тэргүүлэгч багууд учраагаа бүгд илт давуу яллаа.
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 17 хүртэлх насны шигшээ багуудын ур чадварын онлайн тэмцээнд Монголын хөвгүүд түрүүлж, нэгэн шинэ түүхийг бичлээ.
Унгар улсын өсвөр үеийн шатрын аварга шалгаруулах тэмцээний 12 хүртэлх насны ангилалд Унгар улсад амьдарч буй Д.Нандин-Эрдэнэ охин амжилттай оролцож дэд байр эзэлжээ.