Олимпийн бамбарын аяны хөтөлбөрийг өөрчлөхгүй
Бамбарын буухиа Японы Фүкүшима мужийн хөлбөмбөгийн бэлтгэлийн төвд 2021 оны гуравдугаар сарын 25-нд эхэлж, тус улсын 47 мужаар дайран 121 өдөр үргэлжлэх юм.
Бамбарын буухиа Японы Фүкүшима мужийн хөлбөмбөгийн бэлтгэлийн төвд 2021 оны гуравдугаар сарын 25-нд эхэлж, тус улсын 47 мужаар дайран 121 өдөр үргэлжлэх юм.
Чөлөөт бөхөөр Дэлхийн АШТ-ий хүрэл медаль зүүж, Пан Америкийн аварга цол хүртэж байсан, халз тулааны хүнд жингийн шилдэг тамирчин Даниэл Кормие UFC-гээс зодог тайлахаар болов.
Үндэсний их баяр наадамд долоо давж улсын заан цол хүртсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарчид “Нутгийн буян” группээс “Toyota Land Cruiser 200” маркийн автомашин бэлэглэлээ.
Монгол улсын засгийн газрын 2020.08.19-ний өдрийн ээлжит хуралдаанаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргыг томиллоо.
Английн Ронни О’Салливэн Шеффилд хотноо болсон снукер бильярдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Кайрен Уилсоныг 18:8-аар ялж түрүүллээ. 2001, 2004, 2008, 2012, 2013, 2020 онд дэлхийн аварга цол хүртэж буй Ронни ийнхүү Английн Стив Дэвистэй түрүүгээр тэнцэж ирлээ.
Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, өсөх идэр начин, “Москва-1980” олимпийн наадмын жүдо бөхийн анхны мөнгөн медальт Цэндийн Дамдингийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг түүний төрсөн нутаг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвд байгуулахаар төлөвлөж байна.
Олимпийн наадам нэг жилээр хойшилсон ч чөлөөт бөхийн шигшээ багийнхан энэ зуны хоёрдахь удаагийн цугларалтдаа Булган аймгийн Хангал сумд байрлах Галтайн аманд гараад байна. 14 хоногийн турш үргэлжлэх энэхүү цугларалтад шигшээ багийн нийт 50 гаруй тамирчин, дасгалжуулагч хамрагджээ.
2018 оны Азийн наадмын шилдэг тамирчнаар тодорч явсан сэлэгч Рикако Икее тэмцээнд эргэж оролцох тухай “Киодо ньюс” уламжиллаа. Японы 20 настай усанд сэлэгч бүсгүй тэрбээр наймдугаар сарын 29-нд Токиогийн “Тацүми” төвд болох тэмцээний 50 метрийн өврөөр даллах төрөлд өрсөлдөх ажээ.
Монголын жүдогийн өдөрт зориулсан “Улаанбаатар гран при-2020” насанд хүрэгчдийн тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж, аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээнд эрэгтэйчүүд 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, 90 кг, үнэмлэхүй, эмэгтэйчүүд 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг, 70 кг, үнэмлэхүй жинд өрсөлдөв.
Эх сурвалжуудын мэдээллээс үзэхэд, Италийн “Ювентус” клуб санхүүгийн хүнд байдлаас зайлсхийх зорилгоор өөрийн од тоглогч Криштиану Роналдуг өрсөлдөгч багуудад зарж магадгүй гэнэ.
Монголын хөлбөмбөгийн холбоо Олон улсын хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр Улаанбаатар хотын Яармагт олон улсын стандартын цоо шинэ талбайг 2019 онд ашиглалтад оруулсан билээ.
Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос цахим хэлбэрээр зохиосон “Үндэстнүүдийн цом” тэмцээний эмэгтэйчүүдийн аварга багаар Монголын охид тодорлоо.
Энэ тойрогт лигийн тэргүүлэгч дөрвөн баг хоорондоо таарч, “СП Фалконс”-“Хангарьд”-ын тоглолт эвийн гэрээгээр (1:1, гоолыг М.Төгөлдөр, Ц.Мөнх-Эрдэнэ) дууслаа. Харин “Улаанбаатар” баг “Хаан хүнс-Эрчим”-тэй эн тэнцүүхэн тоглосон боловч 1:2-оор хожигдлоо. Гоолыг “Улаанбаатар”-ын С.Өсөхбаяр, “Хаан хүнс-Эрчим”-ээс Г.Батбилгүүн, Ц.Төмөр-Очир нар оруулжээ.
Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарын санаачилгаар “Улаанбаатар Гранпри 2020” тэмцээнийг өнөөдөр 10:00 цагаас “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулах гэж байна.
Дэлхий дахинаа үргэлжилж байгаа covid-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) болон Азийн хөлбөмбөгийн холбоо (AFC)-ны хамтын шийдвэрээр энэ онд явагдах хуваарьтай байсан "Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудыг 2021 он хүртэл хойшлуулжээ.
Дэлхийн даамын холбооноос (FMJD) зохион байгуулж буй “Үндэстнүүдийн цом” багийн онлайн тэмцээн зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны хооронд хоёр сарын турш үргэлжилж дүнгээ гаргах юм.
Би ч бас муу залуу байсан. Муу зүйл зөндөө хийсэн, харамсдаг. Гэхдээ өөрийгөө өөрчилж сайн хүн болох гэж хичээж явна. Та нар ч бас өөрийгөө өөрчилж чадна, оройтоогүй байна.
GottaHaveRockandRoll.com-оос зохион байгуулсан дуудлага худалдааны үеэр алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы 1985-1986 оны улиралд өмссөн, өөрийнх нь гарын үсэг бүхий “Air Jordan 1s” пүүзийг 379,757 ам.доллараар заржээ.
Гавьяат дасгалжуулагч Дмитрий Миндиашвили нь төр засаг, ард түмнийхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан тул зургадугаар сарын 12-нд ОХУ-ын хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ.
Азийн олимпийн зөвлөл (OCA) “Санья-2020” Азийн элсний спортын VI наадмыг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-10-нд явуулахаар шийдвэрлэжээ.