Манай биатлончид Беларусийн АШТ-д оролцлоо
Монголын биатлончид Беларусь улсын аварга шалгаруулах тэмцээний спринтийн гараанд оролцож, эрэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд Э.Энхсайхан есдүгээр, Ц.Адьяажаргал аравдугаар байрт, эмэгтэйчүүдийн 7,5 км-ийн гараанд Т.Ариунболд наймдугаар, М.Должинсүрэн 12 дугаар, Д.Энхчимэг 14 дүгээр байрт оржээ.

















