Ж.Буффон гэрээгээ нэг жилээр сунгалаа
Сери-А лигийн “Ювентус” клубийн 42 настай хаалгач Жанлуижи Буффон тус клубт дахин нэг жил тоглохоор гэрээгээ сунгав.
Сери-А лигийн “Ювентус” клубийн 42 настай хаалгач Жанлуижи Буффон тус клубт дахин нэг жил тоглохоор гэрээгээ сунгав.
Японы спортын уралдаан тэмцээнүүдэд үзэгчид ирэхийг удахгүй зөвшөөрөх гэж байна. Тус улсад жил гаруйхны дараагаар “Токио-2020” олимп, паралимпийг зохион байгуулах гэж байгаа юм. Японы бейсболын холбооны удирдлагууд долдугаар сарын 10-наас үзэгчидтэйгээр тоглох болсноо зарлав.
Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл бямба гаригт (2020.06.27) цахимаар хуралдлаа. Хурлаар "covid-19" цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурлыг наймдугаар сарын 14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж, тус хурлаар Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог нөхөн сонгох сонгууль буюу ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн сонгуулийг хийхээр тогтов.
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпийн эрх олгох эрэгтэй багийн тэмцээнийг 2021 оны тавдугаар сард Австри улсад зохион байгуулахаар болсноо зарлажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны "Журам батлах тухай" 204 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-ын 2.19-ийн дагуу Биеийн тамир спортын салбарынхан 2020 оны "Тамирчдын өдөр"-ийг зургадугаар сарын 27-ны бямба гаригт тэмдэглэх байсан ч “covid-19” цар тахлын улмаас боломжгүй болжээ.
БНСУ-ын холимог тулааны “ROAD FC” холбооны “ARC002” тэмцээн долдугаар сарын 18-нд болохоор тов гарчээ.
Талбайн теннисний “Их дуулга”-ын 17 түрүүтэй, дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жоковичийн коронавирусийн халдварын шинжилгээ эерэг гарчээ.
Харин мэргэжлийн сүмогийн манлай бөх, ёкозүна Хакүхо дөнгөж 14 дүгээр байрт бичигдэв. Арван хоногийн турш явагдсан санал асуулгад уншигч өдөр тутам саналаа өгч байснаараа онцлогтой.
“Gol” сэтгүүлээс 2020 оны “Алтан бөмбөг” шагналд нэр дэвших хөлбөмбөгчдийн чансааг зарлажээ.
Олон улсын олимпийн хороо (ОУОХ) нь анх 1894 оны зургадугаар сарын 23-нд Францын соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен тэргүүтэй соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдийн санаачилгаар байгуулагдсан түүхтэй.
Дэлхий дахинд тархаад буй “covid-19” цар тахалтай энэ үед Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны товчооны гишүүд хуралдаж 2020, 2021 оны тэмцээний хуваарийг шинэчлэн баталлаа.
1988 оны Сөүлийн олимпод хөгшрөөд явсан болохоор медаль авч чадах болов уу гэж айж л байлаа. Медальтай ч бай, үгүй ч бай ямар ч гэсэн байр өгнө гэсэн болохоор явсан. Тэгэхэд сугалаа ч сайхан таарч хэдэн хүнийг ялаад хүрэл медалийн болзол хангасан. Мөнгөн медалийн төлөө Шведийн тамирчинтай тоглосон тоглолтоо харахад би ялсан байдаг. Хажуугийн таван шүүгчийн гурав нь тэр хүнд, хоёр нь надад ялалт өгөхөд жаахан гомдсон. Медалийн тавцан дээр гарахад сонин байсан. Боксоор Р.Отгонбаяр ах дэлхийн салхийг хагалсан бол би олимпийн салхийг хагалсан. Тэгэхэд “Би нээрээ овоодоо. Ямар ч гэсэн хоосон харьсангүй” гэж медаль зүүх агшинд бодсон гэж байв.
Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос орон даяар Баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд баримтлан 2020 оны 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд нийслэл, аймаг, сум, дүүрэгт зохион байгуулахаар, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар тус тус шийдвэрлэж бүх шатны засаг дарга нарт үүрэг болгож, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан билээ.
Английн “Тоттенхэм”-ийн солонгос довтлогч Сон Хён Мин хөл хорионы хугацааг үр бүтээлтэй ашиглан цэргийн албаа амжилттай хаасан байна. БНСУ-д эр хүн бүр 21 сар цэргийн алба хаах ёстой бөгөөд Сон өнгөрөгч сард гурван долоо хоног цэргийн хуаранд амьдарчээ.
Арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцдэг хэд хэдэн байгууллага дээрх хандивыг захиран зарцуулна. Жорж Флойд хэмээх хар арьст эрийг цагдаа нар саатуулах үедээ золгүйгээр амь насыг нь хохироосон үйл явдал АНУ-ыг доргиож буй билээ.
Бөхийн нэртэй зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Г.Пүрэв-Очирын санаачилгаар таван бөхийн төрлийн хөшөөг боржин чулуугаар урлан Дорнод аймгийн Цагаан-Овоо сумыг нэрлүүлсэн уулын оройд байршууллаа. Тэрбээр өөрийн тоонот нутаг Цагаан-Овоо уулан дээрээ "Бөхийн үндэсний хүрээлэн" байгуулж буйн хүрээнд эдгээрийг байршуулсан байна.
Тэрбээр сайн үйлсийн аяныг өөрийн фэйсбүүк хуудсаар уриалан эхлүүлж, хүндийг өргөлтийн онлайн сургалтыг явуулснаар нийт 172 мянган песо (ойролцоогоор 3400 ам.доллар) цуглуулжээ. Цугласан мөнгөөр 516 гэр бүлд зориулан хүнсний тусламжийг худалдан авч, өөрийн төрөлх Замбоанга болон Кавите, Булакан, Манила хотын гэр бүлүүдэд тараан өгсөн байна.
Тамирчин ахуй цагтаа тэрбумтан болсон гуравдахь хүн нь Португалийн шигшээ, Италийн “Ювентус” клубийн мэргэн бууч Криштиану юм. Түүнээс өмнө АНУ-ын гольфчин Тайгер Вудс 2009 онд, боксчин Флойд Мэйвэдер 2017 онд ийм босгыг анх давцгааж байжээ. Харин алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы хөрөнгө өдгөө 2,1 тэрбумаар үнэлэгдэж байгаа ч сүүлийн жилүүдэд ихээхэн өссөн байна.
Тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 3-ны өдрүүдэд www.chess.com цахим сайт дээр зохион байгуулагдсан Азийн залуучуудын аварга шалгаруулах онлайн рапид тэмцээнд Монгол Улсын шатарчин, олон улсын мастер Т.Мөнхзул хоёрдугаар байр эзэлжээ.
“Форбс”-ийн 2016, 2017 оны дэлхийн баян тамирчны жагсаалтыг тэргүүлсэн Криштиану Роналду 105 сая, 2019 онд өнгөлсөн Лионель Месси 104 сая ам.доллараар удааллаа.