АНУ иргэддээ хандан нэн даруй Беларусиас явахыг уриалжээ
Америкчуудыг Латви, Литватай залгаа хилийн боомтоор эсвэл онгоцоор явахыг зөвлөжээ. Түүнчлэн Беларусь руу явахаар төлөвлөж буй иргэдэд хандан асуудал үүссэн нөхцөлд АНУ-ын Засгийн газраас тусламж үзүүлэхэд хүндрэлтэй болно гэдгийг анхааруулсан байна.



















