Дэлгүүрт гялгар уут зарахыг хориглосон анхны улс нь Шинэ Зеланд боллоо
Ахуйн зориулалтын уут, нэг удаагийн сав, соруул зэрэг хуванцар материалаар хийгдсэн бүтээгдэхүүнүүд байгальд хаягдан, задралгүй олон жил болж, хүрээлэн буй орчинд ихээхэн хор хохирол учруулдаг тул энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг хориглох, хязгаарлах, бууруулах тал дээр дэлхийн орнууд шийдэмгий арга хэмжээ авсаар байна.



















