Хойд Солонгос төрийн нууцыг хамгаалах хууль баталжээ
БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн XXIV бүгд хурлаар төрийн нууцыг хамгаалахад чиглэгдсэн шинэ хуулийг баталсан талаар Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.
БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн XXIV бүгд хурлаар төрийн нууцыг хамгаалахад чиглэгдсэн шинэ хуулийг баталсан талаар Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.
АНУ тэргүүтэй барууны орнууд Украиныг тулааны талбарт хүч нэмэхэд нь зориулж орчин үеийн танкуудыг нийлүүлэхээр болсон. Үүний араас Украины тал сөнөөгч онгоц шаардлагатай хэмээн мэдэгдсэн бөгөөд харин барууны орнууд онгоц илгээвэл сөргөлдөөнд шууд татагдан оролцоно гэж болгоомжилсны улмаас энэ хүсэлтэд хариу өгөхгүй байгаа юм.
Японд шувууны ханиад дахин дэгдсэн тул Ибараки мужид 1,11 сая тахиаг устгахаар болжээ. Энэ талаар Японы Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн яам мэдэгдсэнийг NHK дамжуулсан байна.
Хуулийн байгууллагаас 16 жил зугтсан, мафийн гишүүнийг Францын Сент-Этьенээс баривчилжээ. Энэ талаар Интерпол мэдэгдсэнийг Евроньюс агентлаг дамжуулсан байна.
Харин пүрэв гарагт Сербийн парламентад "Эрх чөлөө, шударга ёсны нам"-ын орлогч дарга Мариника Тепич үг хэлэхдээ Оросын эсрэг "ядаж ганц багц хориг" тавихыг уриалсан байна. Гэвч үүнийг биелүүлэх боломжгүй гэж Сербийн Ерөнхийлөгч мэдэгдсэнийг Коммерсант дамжуулжээ.
Эх сурвалжийн мээдэлснээр, Хойд Солонгосын засгийн газрын захирамжийг олон компани хүлээн авсны дотор БНАСАУ-ын Батлан хамгаалах яамтай холбоотой Cholhyon Construction болон Kumrung Construction компаниуд нэгдүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэл хүлээн авчээ.
"Циркон" нь Оросын, хөлөг онгоц эсэргүүцэх, дуунаас хэт хурдан далавчит пуужин юм. Энэ пуужинг 2023 оны нэгдүгээр сарын дөрөвний өдөр Оросын зэвсэглэлд оруулж байв. Энэ пуужин тэнгисийн болон газар дээрх байг ч устгах чадвартай, хөлөг онгоц болон шумбагч онгоцноос усан доороос харвасан дэлхийн анхны дуунаас хэт хурдан пуужин юм.
Лхагва гарагт Монтана мужид энэ агаарын бөмбөлгийг илрүүлсний дараа АНУ-ын Засгийн газар "нууц мээдэлэл цуглуулахаас хамгаалах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлсэн" гэнэ. Энэ бөмбөлөг Алеутын арлуудаас Канадаар дамжин Монтанад иржээ.
АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүн Уильям Бернс өнгөрсөн сард Орос, Украинд энхийн төлөвлөгөө танилцуулсан гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Швейцарын Neue Zurcher Zeitung сонин мэдээлжээ.
"Биднийг сүрдүүлж буй хүмүүс нэг л үнэнийг ойлгохгүй байна. Бид эхийн сүүгээрээ дамжуулан уламжлалаа тээсэн, цусаа урсган эх орноо босгож, үе уламжлан үлдээсэн ялагчдын үр удам. Удам, үнэт зүйл, уламжлалаа залгамжилж байгаа нь Оросыг бусдаас ялгах, биднийг хүчтэй, өөртөө итгэлтэй, ялалтад итгэх хүчтэй болгож байгаа" хэмээн Путин мэдэгджээ.
Нетаньяху мягмар гарагт CNN агентлагт ярилцлага өгөхдөө Исфаханд Израиль цохилт өгсөн гэх мэдээллийг батлаагүй, няцаагаагүй ч Израиль улс Иран дахь зэвсгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн эсрэг алхам хийсэн хэмээж байв.
АНУ-ын Төрийн департамент хүний эрхийн салбарын зүтгэлтнүүдэд жил бүр олгодог Global Human Rights Defender Awards шагналыг энэ онд хүртэх хүмүүсийг тодруулсан талаар SCMP сонин мэдээлжээ.
АНУ-ын зүгээс аливаа байдлаар цэргийн өдөөн хатгалга гаргавал Хойд Солонгос "хамгийн хатуу хариу арга хэмжээ"-г авна гэж мэдэгджээ.
Австрали улс II Элизабетийн хөргийг мөнгөн дэвсгэрт дээрээс авах шийдвэр гаргажээ. Энэ улсын тавтын долларын дэвсгэрт дээр Их Британийн хатан хаан II Элизабетийн хөрөнгө байдаг бөгөөд Австралийн иргэд шаардсаны дагуу энэ дэвсгэртийг солихоор болсон гэж тус улсын Төв банк мэдэгдсэнийг Financial Times дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Куньминий шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтдийн багийн боловсруулсан аргыг сармагчин дээр туршихад эмчилгээ хурдан, үр дүнтэй нөлөөлж байсан аж. Паркинсоны өвчин үүсэх үндсэн шалтгаан өнөө хэр тодорхойгүй байдаг ч энэ өвчтин тархины мэдрэлийн эсүүдийг алдахтай холбоотой байдаг. Эдгээр эсүүд нь биеийн хөдөлгөөнийг зохицуулдаг дофамин гормоныг ялгаруулдаг аж.
Лхагва гарагийн үдэш Оросын армийн өгсөн цохилтын үеэр нэг пуужин Краматорск дахь орон сууцны барилгыг оносны улмаас олон хүн гэмтэж бэртсэн талаар Донецк мужийн цагдаагийн газар мэдээлжээ.
Өмнөд Солонгост инфляцийн гол үзүүлэлт болсон хэрэглээний үнэ өнгөрсөн сард жилийн эцсийн дүнгээр 5,2 хувиар өсчээ. Өмнөд Солонгосын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, нэгдүгээр сарын өсөлт 12 дугаар сартай харьцуулахад 0,2 хувиар өссөн байна.
Коронавирусийн халдвартай тэмцэх ажлыг урьдын адил чухалчлах шаардлагатай, халдварын тоо буурч байгаа ч энэ халдвараас үүдэлтэй нас баралт нэмэгдэж байгаа хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхаарууллаа.
Гүрж, Украины улс төрч Саакашвили 2004-2013 онуудад Гүржийн ерөнхийлөгчийн албыг хоёронтаа хашиж байсан. Гүржийн Ерөнхийлөгчийн албанаас буусныхаа дараахан энэ улсыг орхин явсан бөгөөд түүнийг Гүржийн эрх баригчид эрүүгийн хэрэгт буруутган, эрэн сурвалжил эхэлсэн юм. Саакашвили 2014 онд болсон Украины Евромайдан болон төр солигдох явцыг ихээхэн дэмжиж байгаад 2015 онд Украины Одесс мужийн захиргааны дарга, Украины Ерөнхийлөгч Петр Порощенкогийн зөвлөх болж байв. Порошенкогийн шийдвэрээр түүнд Украины иргэншил бэлэглэж, Саакашвили Гүржийн иргэншлээс татгалзаж байлаа.
"Талибан" 2021 оны наймдугаар сард Афганистаны төрийн эрхэнд гарсан юм. Талибууд төрийн эрхэнд гарахдаа шариатын ёсоор эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэнэ хэмээн амлаж байсан ч амлалтаа зөрчин, эмэгтэйчүүдийн эрхийг боомилсоор ирсэн. 2022 оны сүүлээр талибууд эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшихийг хориглосны дээр хэд хэдэн салбарт эмэгтэйчүүдийг ажиллахыг хориглосон юм.