Турк, Сирид амиа алдсан хүний тоо 12 мянгыг давж, сөрөг хүчин Эрдоганыг буруутгаж байна
Энэ татварыг 17 мянган хүн амиа алдсан 1999 оны газар хөдлөлтийн дараагаас авах болжээ. Тэр үеэс хойш 88 тэрбум лир буюу 4,6 тэрбум долларын татвар цугларсан, энэ мөнгө байгалийн гамшгаас сэргийлэх, шуурхай албыг хөгжүүлэхэд зарцуулагдах ёстой байж. Гэвч Засгийн газар энэ мөнгийг хэрхэн зарцуулсан талаар хэзээ ч олонд тайлагнаж байгаагүй, тиймдээ ч эрх баригчид байгалийн гамшигт бэлэн байгаагүй гэж сөрөг хүчнийхэн буруутгаж байгаа аж.



















