Аргентинд валютын ханшийг төрөөс зориуд бууруулсны дараа шатахууны үнэ 40 хувиар өсчээ
Аргентины шинэ Ерөнхийлөгч Хавьер Милей эдийн засгийн шинэчлэл хийх хүрээнд песог ханшид девальваци буюу төрөөс ханшийг нь зориуд бууруулах алхмыг хийсэн юм.
Аргентины шинэ Ерөнхийлөгч Хавьер Милей эдийн засгийн шинэчлэл хийх хүрээнд песог ханшид девальваци буюу төрөөс ханшийг нь зориуд бууруулах алхмыг хийсэн юм.
Хууль бус цагаачдын урсгалыг зогсоох зорилгоор Оростой залгаа хилийн боомтуудаа Финланд улс 11 дүгээр сарын сүүл гэхэд бүрэн хааж байсан. Эдгээр хилийн боомтуудыг 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл түр хаана гэж мэдэгдэж байсны дагуу өнөөдрөөс эхлэн боомтуудаа нээж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 12 долоо хоног үргэлжлэх арга хэмжээ 12 дугаар сарын 16-ны өдөр эхэлж, Таргалалттай тэмцэх дэлхийн өдөр тохиодог гуравдугаар сарын дөрөвнийг хүртэл үргэлжлэх юм байна. Тэмцээнд биечлэн, цахимаар, хамт олноороо болон хүүхдүүд, сургуулийн ажилтнууд гэсэн нийт дөрвөн төрөлд оролцох боломжтой аж.
Японы Сайтама мужид амьдардаг 30-40 насны эр сармагчны цэцэг өвчний улмаас нас барсан нь тус улсад бүртгэгдсэн анхны тохиолдол болжээ. Энэ талаар Японы Эрүүл мэндийн яам мэдэгдсэнийг NHK дамжуулсан байна.
Оросын Холбооны Улсын Нижегородск мужийн хурал хувийн эмнэлгүүдэд үр хөндөлт хийхийг хориглох тухай хуулийн төслийг Төрийн думд өргөн барьжээ. Энэ нь улс даяар үр хөндөлтийг хориглох эхний алхам гэж "Важные истории" мэдээлсэн байна.
Орост энэ он гарснаас хойш 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд тахианы өндөгний үнэ 46,2 хувиар нэмэгдсэн талаар Оросын Статистикийн газар мэдээлжээ.
Энэ жил 81 нас хүрсэн өнөөгийн Ерөнхийлөгч Байден олны өмнө хүн, улсын нэр андуурч хэлэх тохиолдол олонтаа гарч, үүнийг Америкт "байденизм" хэмээн хошигнон нэрлэдэг болсон юм. Түүний энэ алдааг Бүгд Найрамдахчууд өрсөлдөөндөө ашиглаж, Байденыг төрийн тэргүүн байхад бие болон оюуны эрүүл мэндийн хувьд чадамжгүй нэгэн гэж шүүмжилдэг юм.
Намын санхүүжилттэй холбоотой дуулианы улмаас Японы Сайд нарын танхимын гишүүд ар араасаа огцрох өргөдлөө өгч байна. Өмнө нь Хөдөө аж ахуйн сайд болон Эдийн засгийн сайд огцрох өргөдлөө өгсөн талаарх мэдээлэл гарч байсан бол энэ удаад Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга огцрохоор болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байденыг байнга шүүмжилдгийн дээр түүнийг төрийн эрхэнд үлдээхгүйн тулд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэж мэдэгдэж байлаа. Энэ удаад ч тэрбээр Байденыг шүүмжилж, хамгийн муу ерөнхийлөгч гэж мэдэгджээ.
DW агентлагийн мэдээлснээр, олон улсын зүгээс шахалт дарамт ирж байгаа ч ХАМАС-ын эсрэг дайныг үргэлжлүүлнэ гэж Биньямин Нетаньяху мэдэгджээ. "Олон улсын зүгээс шахалт дарамт ирсэн ч эцсийг нь хүртэл, ялах хүртлээ, ХАМАС-ыг устгах хүртлээ бид үргэлжлүүлэн тэмцэнэ. Юу ч биднийг зогсоохгүй" гэж Нетаньяху Израилын өмнөд хэсэгт байх цэргийн баазад очиж, цэргүүдтэй уулзах үеэрээ мэдэгджээ.
Тесла компани АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газрын шаардсаны дагуу хоёр сая гаруй цахилгаан машиныг эргүүлэн татахаар болсон талаар CNN мэдээлжээ.
Блүмберг сувгийн мэдээлснээр, сургууль байгуулах тухай хүсэлтээ Илон Маск 2022 оны 10 дугаар сард АНУ-ын Татварын албанд хүргүүлж, энэ оны гуравдугаар сард түүний хүсэлтьийг дэмжсэн байна. Илон Маск өмнө нь ч боловсролын байгууллага байгуулж байсан бөгөөд тэрбээр одоогоос 10 жилийн өмнө өөрийн таван хүүхэд болон компанийнхаа ажилтнуудын хүүхдүүдэд зориулан Калифорний Space X кампуст хувийн сургууль байгуулж байв.
Японд намын санхүүжилттэй холбоотой дуулиан дэгдэж, улмаар тус улсын Ерөнхий сайд Фумио Кишида фракцаасаа гарч байсан. Үүний араас хоёр сайд огцрохоор болжээ.
Нострадамусыг ирээдүйг оновчтой зөгнөх хосгүй чадвартай хүн гэж үздэг ч эрдэмтэд түүнийг хосгүй чадвартай биш харин өнгөрсөн үеийн үйл явдал дээр тулгуурлан ирээдүйг таамагладаг байсан гэж үздэг юм. Нострадамусын тухай 10 гаруй ном бичсэн, хэл шинжээч, Кембрижийн мэргэжлийн орчуулагч Питер Лемесурьегийн өгүүлснээр, Нострадамус одон оронч, зөнч ч байгаагүй гагцхүү түүх давтагддаг гэдэгт итгэдэг нэгэн байсан гэнэ. Тэрээр хуучны ном судраас хэсэгчлэн авч, дараа нь ирээдүйд эдгээр үйл явдал давтагдана гэдгийг зөгнөхийн тулд одон орны тооцоолол ашигладаг байсан аж.
Шинэ журамд тусгаснаар, тусгай гэрчилгээ авсан сувилагч нар шинжилгээ, эмчилгээ хийж, эмийн жор бичиж өгөх боломжтой болох аж. Тусгай гэрчилгээ авах сувилагч нар сувилахуйн ухааны бакалаврын зэрэгтэй, таваас доошгүй жил ажилласан туршлагатай байх ёстой гэнэ. Түүнчлэн гурван сарын сургалтад хамрагдсанаар тусгай гэрчилгээ авах боломжтой юм байна.
Mальтын KM Malta агаарын тээврийн компани гар тээшийг үнэ төлбөргүй тээвэрлэхийг хориглосон дэлхийн анхны агаарын тээвэрлэгч болжээ. Энэ талаарх мэдээллийг The Mirror дамжуулсан байна.
Тейлор Свифтийн "The Eras" аялан тоглолт түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлого олсон гэдгээрээ Гиннессийн дээд амжилтын номонд бичигджээ. Энэ талаар Guinness World Records сайт дээр нийтлэгдсэн байна.
Газын зурваст нэн даруй гал зогсоох тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий ассамблей гаргажээ. Энэ шийдвэрийг гаргасан тухай зарлахад оролцогч орнуудын гишүүд алга ташин хүлээн авсан гэж МИР24 суваг мэдээлсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр, дүрвэгчдийн дунд менингит, салхин цэцэг, шар өвчин, амьсгалын дээд азмын халдварт өвчний тохиолдлууд бүртгэгдсэн байна. Гэсэн ч тэднийг бүгдийг эмчлэх хүчин чадал байхгүй, байлдааны ажиллагаа улмаас Газын зурвасын 36 эмнэлгийн 11 нь л цөөн тоогоор өвчтөн хүлээж авч байгаа бол Гасзын хойд хэсэгт ердөө ганцхан эмнэлэг ажиллаж байгааг Аль Жазира онцолжээ.
Хятадын нийслэл Бээжин хотод коронавирусийн ХВВ штаммын эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлжээ. Энэ талаарх мэдээллийг Жэнминь жибао сонин дамжуулсан байна.