Ким Жон Ун: Хойд Солонгос эргэлзэлгүйгээр хариу цөмийн цохилт өгөхөд бэлэн
Хойд Солонгос энэ сарын 18-ны өдөр тив алгасагч баллистик пуужин хөөргөсөн бөгөөд энэ пуужин АНУ хүрэхүйц зайг туулах чадвартай байсан юм. Үүний дараа 12 дугаар сарын 20-ны өдөр Япон, Өмнөд Солонгос, АНУ хамтран Америкийн стратегийн бөмбөгдөгч онгоц оролцуулан агаарын цэргийн сургуулилалт хийж, үүнийгээ Хойд Солонгос пуужин хөөргөсний хариу хэмээн мэдэгдэж байв. Харин энэ сургуулилалтыг Ким Жон Ун өдөөн хатгалга хэмээн хүлээж авчээ.



















