Тайванийн цэргийн алба хаагчид Хятадын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагджээ
Тайванийн зэвсэгт хүчинд одоо алба хааж байгаа болон чөлөөндөө гарсан 10 офицер Хятадын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагджээ. Энэ талаар Тайванийн Прокурорын газраас авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.



















