Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израилын өмнөд хэсэг рүү гэнэт дайрч, 1400 орчим хүнийг хөнөөсний дээр 240 орчим хүнийг барьцаалсан. Үүний хариуд Израил ХАМАС-т дайн зарлаж, Газын зурваст агаараас цохилт өгч байгаад 10 дугаар сарын сүүлээр хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлж байв. Талууд ийнхүү дайтаж эхэлснээс сар гаруйн дараа Катар, Египетийн зуучлалтайгаар хэлэлцээ хийж, олзны хүмүүсийг чөлөөлөх, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж оруулах зорилгоор гал зогсоож, хугацааг хоёронтаа сунгасны дүнд нийтдээ найм хоног байлдаан намжиж байв.