Германы Гадаад хэргийн сайд Киевт гэнэтийн айлчлал хийлээ
Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок Украинд айлчлахаар Киевт очжээ. Түүнийг айлчлах гэж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байгаагүй гэж Германы DPА агентлаг мэдээлсэн байна.
Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок Украинд айлчлахаар Киевт очжээ. Түүнийг айлчлах гэж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байгаагүй гэж Германы DPА агентлаг мэдээлсэн байна.
Путинийг хамгаалах, зуслан дээр ажиллах үүргийг гагцхүү дээд зэргээр бэлтгэгдсэн хүмүүс хүлээдэг аж. Тухайлбал, "угаалгын машины оператор" гэх ажил байх бөгөөд энэ ажлыг гагцхүү офицер цолтой хүнээр л хийлгэдэг гэнэ. Мөн ийм ажилд ороход тун хүнд, учир нь Путин бие хамгаалагчдадаа ч итгэдэггүй. Москвагийн оршин суугч биш эсвэл Путинд ойртон танилцаагүй хэн бүрийг "найдваргүй хүмүүс" гэх ангилалд оруулж, тусгай хавтас үүсгэн алхам бүрийг нь хянадаг гэж Брижатый ярьжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, нислэг үйлдэж байх үед онгоцны дотор талд утаа гарч, хүмүүс амьсгалах аргагүй болжээ. Онгоц өндрөө багасган, газардахаар зэхэж байх үед утаа нэмэгдэж, амьсгалахад хүнд байсан тул хувцас, алчуураар амаа дарж байсан гэж зорчигчид өгүүлсэн байна.
Унгарт агаарын шоуны үеэр онгоц унаж, онгоцонд байсан хоёр хүн газар дээрээ нас баржээ. Энэ талаар орон нутгийн хууль сахиулагчдаас авсан мэдээлэлтэйгээр Франс Пресс агентлаг дамжуулсан байна.
Гиннессийн дээд амжилтын номонд бүртгэгдэхийн тулд алга ташилтаас гарч буй дууны дундаж түвшин 88,5 децибел, алга таших бүхий л хугацаанд 80 децибелээс буурахгүй байх ёстой гэнэ. Оролцогч бүр тасралтгүй алга таших ёстой, хэн нэгэн алга ташихаа зогсоовол бүлгээс хасаж байсан гэнэ.
Владивостокийн эдийн засгийн форумын үеэр Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун Оросыг зорьж, Владимир Путинтэй уулзаж магадгүй гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон улсын хэвлэлүүдээр гарсан. Ким Жон Ун ийм айлчлал хийж магадгүй гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яам ч үзэж байгаа аж.
РБк агентлагийн мэдээлснээр, гурван хүнтэй нисэж явсан хувийн нисдэг тэрэг Вологда мужийн Воже нуурын дээгүүр бүртгэлгүй нислэг үйлдэж явахдаа унасны дараа хоёр хүнийг аварч, нэг хүнийг эрэн хайж байгаа аж. Тухайн хүн живсэн байж болзошгүй гэнэ.
Тэрбээр хөлбөмбөгчин бүсгүй зөвшөөрсөн тул уруул дээр нь үнссэн гэж мэдэгдэж, харин бүсгүй үүнийг няцааж, улмаар Рубиалесыг тамирчин бүсгүйн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгахаар болсон юм. Рубиалес үнсэлтээс үүдсэн дуулианд орооцолдсон мөчөөс эхлээд л түүнийг олон нийт эсэргүүцэн, албан тушаалаасаа огцрохыг шаардан, хариуд нь Рубиалес албан тушаалаа орхихгүй гэж мэдэгдэж байв. Харин энэ удаад тэрбээр шийдвэр гаргаж, халагдах өргөдлөө өгчээ.
Дэлхийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын шатанд Германы шигшээ баг 83:77 харьцаагаар Сербийн багийг хожжээ. Ингэснээр Германы шигшээ баг түүхэндээ анх удаагаа Сагсан бөмбөгийн ДАШТ-ий ялагч болсон байна.
Украины цэргийн удирдлага ирэх оны хоёрдугаар сараас Америкийн F-16 сөнөөгч онгоцыг ашиглаж эхэлнэ гэж тооцоолж байгаа гэж The Wall Street Journal мэдээлжээ. Харин АНУ тодорхой хугацаа хэлэх тал дээр болгоомжлонгуй хандаж байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна.
" Энд намайг монгол хүн л гэж боддог, тиймээс би гадны хүн шиг харагддаг. Энд ирчхээд Монголыг таалахгүй байгаа хүмүүст хэлэхэд "хүмүүс ээ, энэ бол өөр орон. Та нар энд зочноор ирсэн, харин тэд танайд оччихсон юм биш. Та нарт тааруулаад монголчууд соёл, уламжлалаа өөрчилнө гэж байхгүй" хэмээн Улаан-Үдээс ирсэн, 26 настай Анастасия Бадмаева ярьсан юм.
Есдүгээр сарын есний өдөр БНАСАУ үндэслэгдэн байгуулагдсаны 75 жилийн ойн өдөр тохиолоо. Энэ өдөр дэлхийн 10 гаруй орны төрийн тэргүүн Ким Жон Унд баяр хүргэн, цахилгаан утас илгээжээ.
Оросын дугаартай автомашинуудыг хурааж эхэлсэн талаарх мэдээлэл тавдугаар сараас гарч эхэлсэн юм. Тухайн үед Германд ийм тохиолдлууд гарсан бөгөөд Украин руу ОХУ халдсаны хариуд 2022 оны 10 дугаар сард авч хэрэгжүүлсэн Европын холбооны хоригийн наймдугаар багцад заасны дагуу машиныг хураана гэж Германы гаалийнхан мэдэгдэж байв. Үүнтэй холбоотойгоор Финланд дахь ОХУ-ын Элчин сайдын яам иргэддээ хандан Европын орнууд руу Оросын дугаартай машинтай зорчихгшүй байхыг уриалжээ.
Алслагдмал нутагт олон хүн хохирсон гэж эрх баригчид мэдээлсний дээр нурангин дор олон хүн үлдсэн байж болзошгүй гэж үзэн эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Тиймдээ ч ойрын хоёр өдөр "хүний амь насыг аврах талаас нэн чухал цаг мөч болно" гэж Улаан загалмайн нийгэмлэг мэдэгджээ. Гэвч газар хөдлөлт болсон уулын бүсэд байх алслагдмал жижиг тосгодод хүрэхэд хүндрэлтэй байгаа юм байна.
Bird Photographer of the Year 2023 оны хамгийн шилдэг, шувуудын гэрэл зурагчдын нэрсийг зарлажээ. Энэ удаагийн уралдаанд 23 мянган бүтээл ирсэн байна. .
Тодруулбал, Флорида мужийн Логан Сальва хэмээх бяцхан хүү ховор удамшлын өвчинтэй нь оношлогджээ. Энэ өвчний улмаас цөс элгэнд хуримтлагдаж, элгийг гэмтээдэг байна. Логаны эцэг эх Пенсильвани мужид хэрэгждэг хүүхдүүдэд элэг шилжүүлэн суулгах хөтөлбөрт оролцох хүсэлт гаргажээ. Энэ хүсэлтэд Маккензи Бич хэмээх сувилагч эмэгтэй хариу өгсөн байна.
Хөвдөг захд гарсан галыг унтраах ажилд гал сөнөөгчид, 20 гаруй машинтай ажилласан байна. Галыг унтраахаас ч өмнө ихэнх хэсэг шатжээ. Хөвдөг зах 100 мянган кв.метр талбайг эзлэн оршдог, энэ талбайд гарсан галын үеэр лангууны эзэд бараа материалаа авах гэж оролдсоны улмаас хэдэн хүн хөнгөн гэмтжээ.
Европын холбооны Цаг уурын өөрчлөлтийн албаны мэргэжилтнүүд 2023 оны зуныг цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойших түүхэн дэх хамгийн халуун зун болсон хэмээн мэдэгджээ.
Максим Галочкин, Михаил Чернов, Максим Халиулин, Артем Куров, Сергей Логунцов, Александр Можаев, Дмитрий Путилин, Максим Руденский, Михаил Царёв, Вадим Валиахаметов болон Андрей Жуков гэх Оросын 11 иргэн Америк болон Британийн төрийн байгууллагуудын эсрэг үйлдсэн халдлага зэрэг өргөн цар хүрээтэй цахим гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.
"Кубын иргэд болон Кубад амьдарч буй зарим гадаадын иргэдийг Украин дахь цэргийн ажиллагаанд оролцож буй зэвсэгт хүчний эгнээнд элсүүлэх зорилгоор Оросын талаас үйл ажиллагааг нь удирдаж буй хүний наймаа эрхэлдэг томоохон сүлжээг илрүүлж, үйл ажиллагааг зогсоох, устгах ажлыг Дотоод хэргийн яам хийж байна. Энэ төрлийн оролдлогыг таслан зогсооно. Харин энэхүү үйл ажиллагаатай холбоотой этгээдүүдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэж Кубын Гадаад хэргийн яам мэдэгдэж байв.