Трамп цаазын ялыг дахин хэрэглэхийг тушаалаа 
2019-08-06

Охайо болон Техаст гарсан халдлага нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ. 


АНУ-ын эрх баригчид үл тэвчих гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэгдсэн үндэсний хууль тогтоомжийг чангатгаж, энэ төрлийн онц гэмт хэрэгт цаазын ял оноохоор зэхэж байгаа гэнэ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад хүмүүсийг үй олноор нь хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор Цагаан ордноос ард иргэддээ хандсан мэдэгдэлдээ онцолжээ. 


“Өнөөдөр би АНУ-ын Хуульзүйн яаманд олноор нь хүний амь хөнөөсөн, үл тэвчих гэмт хэрэг үйлдсэн бүхэнд үхлийн ял оноож, шийтгэлийн дээд хэлбэрийг хугацаа алдалгүй, нэн даруй гүйцэтгэхийг тушааж байна” хэмээн Америкийн тэргүүн мэдэгджээ. 


Түүнчлэн Бүгд Найрамдах Намыг төлөөлдөг Трамп АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын олонх болох ардчилсан намынханд хандан улс орон дахь галт зэвсгийн гүйлгээнд тавих хяналтыг чангатгаж, энгийн иргэдийг үй олноор нь хөнөөх явдалд цэг тавихад шаардлагатай бусад арга хэмжээ боловсруулахыг уриалсан байна. 


“Бид хоёр намын шийдлийг олохын тулд хичээх ёстой. Үүнийг хоёр намын үндсэн дээр хийх ёстой. Энэ нь Америкийг илүү аюулгүй болгоно” хэмээн Трамп онцолжээ. 


Түүнчлэн Холбооны мөрдөх товчоо АНУ дахь нуугдмал экстремистүүдийг илрүүлэх ажлыг идэвхижүүлэхийн дээр интернэтэд онцгой анхаарал хандуулна гэж Трамп нэмж өгүүлсэн байна.

 
Тэрбээр интернэтийн сүүдэртэй талуудыг олж, олныг хөнөөсөн гэмт хэрэг гарахаас нь өмнө зогсоох хэрэгтэй гэж онцолжээ. 


Трампын өгүүлснээр интернэтийг “хүний наймаа, хар тамхи хууль бусаар дэлгэрүүлэх болон бусад аймшигт гэмт хэргүүдийг үйлдэхэд” ашиглаж байгаа гэнэ. 


“Интенэт болон олон нийтийн сүлжээний аюулыг үл хэрэгсч болохгүй” хэмээн Трамп анхааруулжээ. 


Охайо болон Техасд гарсан халдлагын талаар 

 
Ард түмэндээ хандсан мэдэгдэлдээ Трамп Охайо болон Техаст гарсан халдлага нь бүх улсад халдсан халдлага гээд энэ нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хэмээн онцолсон байна. 


“Би болон тэргүүн хатагтай,  бүх улс даяараа халдлагын улмаас амиа алдсан, шархадсан хүмүүс болон тэдний гэр бүлийнхний төлөө залбирч байна. бид хамтдаа зогсон үүнийг хэзээ ч мардахгүй. Энэ бол бүхэл бүтэн улсын эсрэг халдсан, хүн төрөлхтний эсрэг хийсэн гэмт хэрэг” хэмээн Трамп мэдэгджээ. 


Тэрбээр эдгээр гэмт хэрэг нь хүчирхийлэл, хэрцгийлэл, үзэн ядалт, алан хядлагын илэрхийлэл гээд “Америк уйлж байна, бид энх тайванч нийгэм” хэмээн цохон тэмдэглэжээ. 


Эргэн сануулахад, өнгөрсөн амралтын өдөр  тус улсад хоёр халдлага үйлдэгдэж, 29 хүн амиа алдсан юм. 
Бямба гаригт винтовоор зэвсэглэсэн эр Техас мужийн Эль-Пасо дахь Walmart дэлгүүрт гал нээсний улмаас 20 хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан байна. Энэ аймшигт хэргийг үйлдсэн 21 настай эр цагдаагийнханд бууж өгчээ. 

 

Үүнээс өмнө Охайо мужийн Дейтон хотод гэмт этгээд 9 хүнийг хороож, 27 хүнийг шархадуулсан байна. Халдлага үйлдсэн 24 настай Коннор Бетс гэгчийг цагдаагийнхан буудсан бөгөөд түүнийг ганцаараа энэ хэргийг үйлдсэн гэдгийг тогтоожээ

 

АНУ: Үндэсний гашуудлын өдөр зарлалаа

 

Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
манайх ч бас цаазын ялаа сэргээх хэрэгтэй
2019-10-09
sergeeh heregtei. Tegj bj l emh tsegtsdee orno.
2019-08-10
Том том луйвар авилга албан тушаал насанд хүрээгүй хүүхэд хүчинддэг хар тамхины наймаа зэрэгт хэрэглэх шаардлагатай болчихлоо
2019-08-08
zochin:
xumuusee manai uls shudraga toriin sistemiig bii bolgoogui bgaa bolxoor tsaaziig sergeej boloxgui. xun xelmegdene.
2019-08-07
Zochin:
Mongol yag ingeh heregtei.
2019-08-07
Болд:
АНУ болохоор еренхийлегч нь тушаал гаргаал болдог бололтой манайх болохоор Нямдоржийн хэлснээр бол цаазийн ярлыг хоригдосон гадаад улсуудаас зевшеерел авчбайж болно бараг бутэхгуй зуйлгэж байсан. Манай улс нь цаазын ялыг хасахад зуй болоод ухамсрын хегжлийн хувьд арай болоогуй. Цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Ард тумэнээсээ асуулга явуулах хэрэгтэй
2019-08-06
зочин:
манайх ч бас цаазын ялаа сэргээх хэрэгтэй
sergeeh heregtei. Tegj bj l emh tsegtsdee orno.
ЗОЧИН:
Манайх ч адил цаазын ялаа сэргээ ,үхэж байсан Элбэгдорж гэж гацаа их гай болсон даа.Үйлийн үрээ удахгүй өөрийн биеэр эдлэх цаг нь асуй.
2019-08-06