АНУ: Цагаан ордныг цэргийн техникээр хамгаалж байна

Тавдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод өнгөт арьстан Жорж Флойдыг цагдаагийнхан баривчлах үеэрээ аминд нь хүрсэнээс үүдэлтэй эсэргүүцэл эмх замбараагүй байдал АНУ даяар өрнөж, энэ эсэргүүцлийг намжаахын тулд АНУ-ын эрх баригчид Үндэсний гвардынхан болон цэргүүдийг дайчилсан ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм.
Трамп: Шаардлагатай бол Зэвсэгт хүчнийг дайчилна
АНУ-д мягмар гаригаас /Улаанбаатарын цагаар лхагва гариг/ эхлэн нийслэл Вашингтон хотын ойр орчимд цэргүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан тухай мэдээлэл гарч байлаа. Улмаар лхагва гаригт Цагаан ордон руу орох хэсгүүдийг цэргийн техникээр хаасан бөгөөд одоо тэнд цэргийн хоёр ачааны тэрэг, тэдгээрээс зайдуу "Цэргийн цагдаа" гэх бичигтэй бамбай барьсан цэргүүд хамгаалалтад зогсож байгаа талаар CBS мэдээлсэн байна.
Сүүлийн өдрүүдэд эмх замбараагүй байдал үргэлжилж, сүмийг шатаахыг оролдож байсан Цагаан ордны эсрэг талд, Лафайет талбай руу орох гудамжинд цэргүүдтэй нүүр тулан эсэргүүцэгчид зогсож байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. Эсэргүүцэгчид "Гараа өргө! Битгий бууд!", "Шударга шүүх үгүй бол энх тайван гэж үгүй" гэсэн уриа лоозон хашгирч байгаа гэнэ. "Гараа өргө" гэдэг нь тэд өөрсдийгөө хэлж байгаа бөгөөд энэ уриаг хэлснийхээ дараа бүгд нэгэн зэрэг гараа өргөж байгаа аж.
Эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбоотойгоор Вашингтон болон 40 гаруй хотод 20.00 цагаас 05.00 цаг хүртэл хөл хорих цаг тогтоосон ч иргэд үүнийг үл хайхран олноор цуглаж, эсэргүүцэл илэрхийлсэн хэвээр байгаа бөгөөд энэ нь эсэргүүцэгчид болон цагдаагийнхны хооронд удаа дараа мөргөлдөөн гарах шалтгаан болж байгаа юм байна.
АНУ: Эмх замбараагүй байдлын улмаас 11 хүн амиа алджээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ