Бээжин-2022: Европарламент бүх нийтээрээ бойкот зарлахыг уриаллаа
АНУ-ын араас Европ Бээжингийн олимпыг бойкотлох ёстой гэж Европарламентын орлогч дарга Никола Бер Funke медиагруппт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
"Европын холбоо АНУ-ын бодлогыг дагаад зогсохгүй Өвлийн олимпыг бүхэлд нь бойкотлох ёстой" хэмээн Никола Бер мэдэгджээ.
Берийн өгүүлснээр, Америкийн эрх баригчид Бээжингийн олимпыг бойкотлох болсон шийдвэр нь хожимдож гарсан, Барууныхны зүгээс гарах "жижиг алхам" гэнэ. Түүнчлэн Бээжингийн олимп "буруу газартаа болж байгаа" хэмээн тэрбээр мэдэгджээ.
"Хятад хөшигний цаана хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа үед асар том үзэл суртлын үзүүлэн тоглолт тавьж байгааг тайван хараад сууж болохгүй" хэмээн Европарламентын орлогч дарга мэдэгджээ.
Энд дуулгахад, Хятадыг Шинжаан-Уйгурт хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, геноцид үйлддэг гэсэн шалтгаанаар АНУ Бээжин-2022 олимпыг дипломатаар бойкотлохоор шийдсэний дараа Австрали улс мөн ийм алхам хийх талаараа 12 дугаар сарын наймны өдөр зарласан юм. Одоогоор Канад, Британи улс олимпын наадмыг бойкотлох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
БНХАУ: Австралийн бойкот нь харилцаагаа сэргээх хүсэлтэй нь зөрчилдөж байна
БНХАУ: Олимпыг улс төржүүлэхээ зогсоохгүй бол АНУ-д хариу барина
БНХАУ: Америкийн төлөөлөгчид оролцох эсэх нь Олимпын амжилтад нөлөөлөхгүй
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ