Улсын Экологийн XVIII олимпиадад их, дээд сургуулийн 100 гаруй оюутан оролцоно
Олимпиад өнөөдөр буюу зургаадугаар сарын 2-ний өдөр МУИС-ийн номын сангийн байранд болох аж. Тус олимпиад бүх их, дээд сургуулийн оюутнуудад нээлттэй байдлаар бүртгэсэн бол өнөөдрийн байдлаар арав гаруй их дээд сургуулийн нийт 100 орчим оюутнууд оролцохоор болжээ. Харин хөдөө орон нутгаас эхний шатны шалгаруулалтад тэнцсэн таван аймгийн оюутнууд оролцох юм.



















