Хятадад шувууны ханиад хүнд халдварласан тохиолдол бүртгэгджээ
Хятадын Хэнань мужид хүн H3N8 шувууны ханиад туссан анхны тохиолдол илэрсэн талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо мэдээлснийг Синхуа агентлаг дамжуулсан байна.
Хятадын Хэнань мужид хүн H3N8 шувууны ханиад туссан анхны тохиолдол илэрсэн талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо мэдээлснийг Синхуа агентлаг дамжуулсан байна.
АТГ-аас энэ сарын 25-ны өдөр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан тушаалтнуудыг баривчилсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 67 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 50 нь Улаанбаатарт, 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 219 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 5 хүн хөнгөн байна.
Сирийн нийслэл Дамаск хот руу чиглэсэн Израилийн агаарын довтолгоог Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин устгаж байгаа гэж SANA агентлаг мэдээлжээ.
Интерьер зөвхөн гоё сайхан харагдац биш өвөрмөц байдал, тав тухыг мэдрүүлэгч. Тиймдээ ч сүүлийн үед томоохон оффисууд ажилчдадаа тав тухыг бэлдэж байхад, ресторан, дэлгүүрүүд үйлчлүүлэгч нартаа өвөрмөц мэдрэмж төрүүлэхийг эрмэлздэг болов. Энэ удаад бид Улаанбаатар хотод байрлах онцлог өнгө төрх, интерьерийн онцгой шийдэл бүхий газруудыг танилцуулж байна.
Чөлөөт бөхийн 2022 оны 17 хүртэлх насны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр"Буянт-Ухаа" спортын ордонд эхэллээ. Монгол Улсын далбааг олимп, тив, дэлхийн тавцанд гаргасан алдарт тамирчдынхаа залгамж халааг бэлтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, “U-17” ангиллын ДАШТ болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгох зорилготой тус тэмцээнд хот, хөдөөгийн 33 байгууллагын 527 тамирчин өрсөлдөж байна.
Украинтай хил залгаа Белгород муж хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украины талаас хэдэнтээ халдлагад өртсөн гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байв. Дөрөвдүгээр сарын нэгний өдөр Белгород хотод Украины цэргүүд агаараас цохилт өгсний улмаас газрын тосны бааз дээр гал гарсан бол дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Харьков мужтай хиллэдэг Шебекинский районд төмөр зам эвдэрсэн байна
Өмнө нь Газпром компани Польш, Болгарыг рублиэр тооцоо хийхийг шаардаж, харин эдгээр улс орнууд энэ шаардлагад татгалзсан юм.
Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 35 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум руу чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан KLQ6898 загварын автобус онхолдож 1 хүн автобусанд дарагдаж нас барсан тул цогцсыг гаргахаар ажиллаж байгаа аж.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Киевийн Ард түмнүүдийн найрамдлын арк дор байрлаж байсан энэ хөшөө Ард түмнүүдийн найрамлын одон бүхий туузыг барьсан Орос, Украины хоёр ажилчныг дүрсэлсэн байсан юм.
Өнөөдөр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдана.
Хамгийн мундаг нь мэдээж эрх баригч Монгол Ардын Нам байж таарна. Гэхдээ энэ нь чамбайхан агаад нүнжигтэйхэн бэлдэнэ гэсэн болохоос биш баараггүй ялна гэсэн үг биш. Ард түмэн бас уйддаг юм. Уйдахаараа зүгээр л очоод эсрэг намыг дугуйлчихдаг юм. Бас өрөвч гэдгийг нь яана. Ардчилсан нам хэдэн жил хаяа хатавчинд цагираглав даа, эвий эвий.
Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын 2022 оны онлайн бүртгэл Улаанбаатар хотын цагаар 02-р сарын 14-ний 09:00 цагаас 04-р сарын 25-ны 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдаж улсын хэмжээнд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг БШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр зарлана.
Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Москва хотод Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нарын уулзалт болж өнгөрлөө.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон Монгол орны нийт бурхан шашны сүм хийд, ТББ-ууд “Энэрэл хайр түгээе” уриан дор нэгдэн уламжлалын дагуу Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баярыг аргын тооллын 2022 оны 06 дугаар сарын 14-ний мягмар гараг, билгийн тооллын зуны эхэн илүү сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр зохион байгуулахаар болсон.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 5, II тунд 15, III тунд 85, IV тунд 62, нийт 167 иргэнийг дархлаажууллаа.Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 54 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна.
Сүүлийн үед, Молдовоос салан тусгаарласан Приднестрт байдал эгзэгтэй болох тийшээ хандаж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ОХУ Украины өмнөд зүгийг эзлэн, Приднестр рүү орох төлөвлөгөөтэй байгаа талаараа мэдэгдэж байлаа. Үүний дараа Приднестрийн нутаг дэвсгэр дээр цуврал дэлбэрэлт болсон юм.
Энэ өдрүүдэд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол залуусыг бүртгэж байна. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын системд 2200 хүн бүртгээд, өчигдөр 18.00 цагт хаагдлаа. Харин өнөөдөр бүртгүүлж чадаагүй олон олон залуус ХХҮЕГ-т цуглаж, бүртгэлийн систем маргаантай байгаа талаар гомдоллож байна.
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм, говийн бүс нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.