Украины Запорожье хот руу пуужингаар харважээ
Одоогоор Запорожье хотод пуужин унасан газруудад холбогдох албаныхан ажиллаж байгаа, энэ үеэр хүн хохирсон талаарх мэдээлэл гараагүй байна гэж ВВС дамжуулжээ.
Одоогоор Запорожье хотод пуужин унасан газруудад холбогдох албаныхан ажиллаж байгаа, энэ үеэр хүн хохирсон талаарх мэдээлэл гараагүй байна гэж ВВС дамжуулжээ.
Тодорхой хугацааны дараа уртын тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна. 2022 оны тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 01-ний хооронд Тавантолгойгоос Цагаан хадны чиглэлийн уртын тээврийг эхлүүлье гэдэгт БНХАУ-ын талтай тохиролцсон. Мөн Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа ойрын өдрүүдэд эхэлнэ. БНХАУ-ын талаас халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг шаарддаг. Халдвар хамгааллын дэглэмийг өмнөхөөсөө илүү чанга баримталж байж нүүрсний тээврийг нэмэгдүүлнэ. Нүүрсний тээврийг нэмэгдүүлснээр нүүрсний экспортын гарцыг нэмэгдүүлнэ
Тавдугаар сарын 01-нээс эхэлж тоон гарын үсэг олгогдож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 80 100 орчим иргэн тоон гарын үсэг авсан байна. Иргэд тоон гарын үсэгтэй болсноор гэрээ хэлцэл, банкны үйлчилгээ авахын тулд биеэр очих шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл тоон гарын үсэг ашиглан үйлчилгээ авах боломжтой болно. Мөн цахим орчинд өөрийгөө баталгаажуулах, таних боломж үүснэ. Долдугаар сарын 01-нээс эхлээд тоон гарын үсэг авах болгонд тухайн иргэний үндэсний цахим шуудан нээгдэнэ.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Дэлхий дахинд хүнсний хангамжтай холбоотой нөхцөл байдал хүндэрснийг харгалзан, Орос, Украины үр тариаг экспортлоход зориулж ногоон коридор байгуулахыг Хятадын Гадаад хэргийн сайд Ван И санал болгожээ.
Тэгвэл бид “Мөсөн Өргөө”-тэй болсноор дэлхийн бусад орнуудад маш цөөхөн тоглогддог мөсөн циркийг хүлээн авч үзэх боломжтой боллоо. Маш цөөхөн тоглогддог мөсөн циркийн үзүүлбэр нь зардал өндөр мөн дээрээс нь маш их эрсдэл дагуулдаг, цаашлаад уран бүтээлчдээс дээд зэргийн ур чадвар шаарддагаараа онцлог. Монголын циркчдийн шилдгүүд, циркийн сургуулийн оюутнууд хамтарсан бүтээл хийж хүүхэд багачууддаа зориулан удахгүй болох хүүхдийн баяраар мөсөн циркийн тоглолтоо толилуулах гэж байна. Уг тоглолтоос манай улсын уран бүтээлчдийн ур чадвар, техник технологи,, найруулга ямар түвшинд байгааг нүдээр харах боломжтой
Яамд хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй оюутан солилцоог 20 сарын хугацаатайгаар хэрэгжүүлэх, монгол хэл, слав судлалын чиглэлээр зуны сургалтад 4 хүртэлх тэтгэлгийг олгоно.
Энд дуулгахад, Хойд Солонгос лхагва гарагийн өглөө ийнхүү гурван пуужин хөөргөхөөс өмнө энэ он гарсаар нийт 16 удаагийн пуужингийн туршилт хийсэн юм.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 89 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 56 нь Улаанбаатарт, 33 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 250 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 7 хүн хөнгөн байна.
Тодруулбал, РИА Новости агентлагийн мэдээлснээр, Украины Запорож мужийг "Украины нацистуудаас бүрэн чөлөөлсний дараа мужийг Оросын бүрэлдэхүүнд оруулах ажлыг эхлүүлнэ" гэж тус мужийн захиргааны төлөөлөгч Владимир Рогов мэдэгдсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардуулж байна. “Эхийн алдар” I, II зэргийн одонгоор Б.Баасанжаргал, Г.Ганцэцэг, Ч.Золжаргал, Т.Золзаяа нарт гардууллаа.
Энэ жилийн марафон тэмцээн тавдугаар сарын 28-ний өдөр зохиогдохоор болсон байна. Гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид ч оролцдог онцлогтой. Энэ жилийн хувьд 21 км, 095 м-ийн зайг 18-34, 35-54, 55-аас дээш нас, 5 км-ийн зайг 12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлт гэсэн ангилалтай болгон өөрчилжээ.
Одоо түүнийг улсаас урвасан, авлига авсан, гэмт хэргийн байгууллагаас намын санхүүжилт авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн эрүүгийн хуулийн дөрвөн заалтаар буруутгаж байгаа аж. Өөрийг нь ийнхүү хэрэгт сэжиглэн, саатуулсныг Додон "улс төрийн сэдэлтэй" хэмээн үзэж байгаа аж.
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын уралдаан тэмцээнд оролцоход төр засгаас ямар ч дэмжлэг үзүүлдэггүй. Олон улсын тэмцээн уралдаанд оролцох зардлаа тамирчид хувиасаа гаргадаг. Жишээлбэл, энэ удаагийн тэмцээнд оролцохын тулд “Эвт сум” морин сургалтын төвийн үүсгэн байгуулагч, морьт харваач, сургагч, дасгалжуулагч Б.Эрдэнэбат хувийн машинаа ломбардад тавиад ирсэн. Машиныхаа зээлийг хэрхэн төлөх нь одоогоор тодорхойгүй байна. Мөн Үндэсний морьт харвааны холбооны тамирчин С.Түшигбат БНСУ-д суралцдаг. Энэ удаагийн тэмцээнд оролцохын тулд БНСУ-аас маш их хэмжээний зардал гаргаж, эх орондоо ирж цөөн хоногийн бэлтгэл хийгээд тэмцээнд оролцлоо.
Хойд Солонгос тавдугаар сарын 25-нд гурвантаа пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний командлалаас авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлжээ.
Өнөөдөр байнгын хороод хуралдана. Мөн сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 37 цэг, түр 1 цэгт 38 багийн 130 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
Регнум агентлагийн мэдээлснээр, Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Бондаревыг "тэр цаашид бидэнтэй хамт биш, бидний эсрэг болсон" хэмээн мэдэгдсэн байна.