БНСУ-ын иргэд 2024 оныг дуустал Монгол Улсад визгүй зорчино
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө.



















