О.Батнайрамдал: АИ-92 шатахууны үнэ зургаадугаар сар хүртэл тогтвортой байна
Засгийн газраас өмнө жилийн арваннэгдүгээр сараас коронавирусийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны нөөц бүрдүүлэлтийг 45 хоног болгосон. Сүүлийн 30 жил шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлэх журмаар ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар нөөц хэвийн байна. Мөн үнэ тогтворжуулах хуулийг баталсан. Энэ хүрээнд шатахууныг онцолсон. Дэлхийн зэх зээл дээр 2021 онд АИ-92 болон дизель түлшний үнэ 60-71.3 хувиар өссөн. Энэ нь 2013 оноос хойших өндөр өсөлт. Энэ өсөлт нь 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар дахин 45-48 хувиар өссөн байна. Энэ нь бидний өргөн хэрэглэдэг АИ-92 болон дизель түлшний үнэ гэсэн үг. Дэлхийн банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард эрдэс баялгийн 2024 он хүртэлх прогнозыг гаргасан байна.



















