КОВИД-19: Улаанбаатарт 45, орон нутагт 6 халдвар бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 51 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 45 нь Улаанбаатарт, 6 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 162 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 10 хүний биеийн байдал нэн хүнд бол 14 хүн хөнгөн байна.



















