Нийслэл “RISE-Academy” арга хэмжээ боллоо
“Улаанбаатарын хөгжил ба хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлгийг Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Б.Энхболд удирдан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх А.Мөнхболд нар оролцсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өнгөрсөн хугацаанд бид хууль, эрх зүйн шинэчлэлийг хийж чадсан. Ингэснээр хөрөнгө оруулалт татах гэх мэт олон боломж бүрдлээ. Мэдээж хүндрэлтэй олон зүйл бий. Гэхдээ эдгээр асуудлаас зугтахгүй, үе шаттай эрэмбэлж, шийдэж урагшилна” хэмээн тодотголоо.



















